Д.Сумъяабазар: Нийслэлд дахин хатуу хөл хорио тавихгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа
-“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд халдварын 126 тохиолдлыг илрүүлжээ-
НОК-оос мэдээлэл хийж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд халдварын 126 тохиолдлыг илрүүлж, халдвар тархах эрсдлийг энэ хэрээр хумилаа. Хөл хориог сулруулсан ч гэсэн зарим дүүрэгт халдварын идэвхжил өндөр байгааг санах хэрэгтэй ” гэж хэлсэн юм.
Мөн нийслэлд дахин хатуу хөл хорио тавихгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа гэлээ.

Хариулах