Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос долоо хоног бүрийн Даваа гарагт үндэсний хувцсаа өмсөж ажиллахыг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ уриаллаа.

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт 815 аж ахуйн нэгж, 1,900 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч гээд нийт 15,480 ажилтан ажилладаг байна. Эдгээрийн 59 хувь нь үндэсний дээл хувцас үйлдвэрлэдэг аж.

Улсын хэмжээнд 18-65 насны хоёр сая орчим иргэн байдаг бөгөөд даваа гараг бүр үндэсний хувцсаа өмсөж хэвшсэнээр 730 тэрбум төгрөгийн гадагшаа гарах мөнгөний урсгалыг эх орондоо үлдээхээс гадна үндэсний хувцас үйлдвэрлэгчдийн тоог 40 хувиар өсгөнө гэлээ. Мөн 13,000 орчим тогтмол ажлын байр бий болох боломжтой гэнэ.

Дээрх уриалгын хүрээнд олон нийтээс санал асуулга авсан бөгөөд “Үндэсний хувцастай ажиллахыг дэмжих үү?” гэсэн асуултад нийт оролцогчдын:

  • 83 хувь нь дэмжинэ,
  • 17 хувь нь дэмжихгүй гэж хариулсан байна.

"Үндэсний хувцастай өдөр болвол давтамж нь ямар байвал зохимжтой вэ?" гэсэн асуултад:

  • Долоо хоногт нэг удаа гэж 49.2 хувь,
  • Сард нэг удаа гэж 31.6 хувь,
  • Улиралд нэг удаа гэж 14.6 хувь,
  • Жилд нэг удаа 4.8 хувь,
  • Дэмжихгүй гэж 2.8 хувь гэсэн хариултыг өгчээ.

Харин "Долоо хоногийн нэг өдрийг үндэсний хувцастай өдөр болговол ямар гараг тохиромжтой вэ?" гэсэн асултад:

  • Даваа гараг 59.5 хувь,
  • Мягмар гараг 4.3 хувь,
  • Лхагва гараг 20.9 хувь,
  • Пүрэв гараг 4.8 хувь,
  • Баасан гараг 16.9 хувь гэж хариулжээ.

Имйд иргэн бүр уриалгад нэгдэж “Дээлтэй даваа гараг” давалгаа үүсгэхийг Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гишүүд ийнхүү уриаллаа.

#Долоо хоног бүрийн даваа гаргийг дээлтэй өдөр болгоно, #Оёдлын салбар нэгдсэн мэргэжлийн холбоо,