Орос дахь Исламын шашинтнуудын дээд байгууллага эрчүүдийг олон эхнэртэй болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан болохыг Москвагийн тэргүүн муфти пүрэв гарагт мэдэгджээ.

Илдар Аляутдиновын хэлснээр Эхнэр нь эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд төрүүлэх боломжгүй, нөхөн үржихүйн нас нь өнгөрсөн, эсвэл бэлгийн харилцааны хувьд эхнэртэйгээ таарч тохирохгүй зэрэг бусад бодит шалтгаантай тохиолдолд, эсвэл эхнэр нь хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа тохиолдолд шашны хүрээнд олон эхнэртэй болохыг зөвшөөрнө” гэв.

Гэхдээ нөхөр нь бүх эхнэрүүдэд ижил хэмжээний материаллаг дэмжлэг үзүүлж, тусдаа орон сууцаар хангаж, бүх эхнэртэйгээ ижил тэнцүү цагийг өнгөрүүлэх ёстой байна.

Хэрэв эдгээр нөхцөл хангагдаагүй бол олон эхнэртэй болохыг хориглох аж. 

Үүний зэрэгцээ, өөр эмэгтэйчүүдтэй гэр бүл болж байгаагаа эхнэртээ мэдэгдэхгүй байхыг хүлээн зөвшөөрөхгүй юм байна.

Мөн Хоёр дахь эхнэр нь өмнөх гэрлэлтийнх нь талаар мэдээгүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл гэрлэлтийг цуцлах эрхтэйгэж Аляутдинов хэлэв.

Оросын хуулиар ийм төрлийн гэрлэлтийг хориглодог тул шашны хүрээнд гэр бүл болсон эмэгтэйн эрх хуулиар хамгаалагдахгүй гэсэн үг юм. 

Гэсэн ч Исламын шашны удирдах байгууллагын зүгээс эмэгтэйн эрхийг хамгаалахад тусалж, шаардлагатай арга хэмжээг авах болно гэдгийг Аляутдинов амласан байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Исламын шашны дээд байгууллага,