ОБЕГ


Хүйтний улирал эхэлж, айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор яам, агентлагуудын мэдээллийн системүүдтэй уядуулан “Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна.
Нийт дуудлагын 61 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Ойрын өдрүүдэд улсын хэмжээнд цас их унаж, хөдөөд отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдэж буй. Мөн энэ өвөл олон жилийн дунджаас 5 хэмээр хүйтэн байна гэсэн судалгаа гарчээ. Иймд 2026-2027 оны өвөлжилтийн төлөв байдал, болзошгүй эрсдэлийн талаарх тодруулга мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ш /60 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.11.09-2026.11.15) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар байрны 15 давхарт ахуйн хэрэглээний газ тэсэрсэн дуудлага өнөөдөр (2026.11.14) 17:02 цагт ирсэн.
Улсын хэмжээнд он гарсаар арван сарын байдлаар (2026.01.01-10.31) байдлаар 4456 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Төөрсөн, сураггүй болсон дараах дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар анги, Батноров сумын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж 16:43 цагт бүрэн унтраалаа.
ОБЕГ-ын хоногийн мэдээллээр хээрийн нэг түймэр бүртгэгджээ.
Нийт дуудлагын 79 нь обьектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 1 нь газар хөдлөлт, 3 нь биологийн гаралтай аюулт өвчин, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  өнөөдөр довтолгооны шатны төрлөөр эхэллээ.
Азийн хөгжлийн банкны “Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв хамтран хэрэгжүүлж байна.
ОБЕГ-ын хоногийн мэдээллээр Хэнтий аймаг, Баянхутаг сумын Жаргалант багийн “Улаан-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 16:17 цагт хүлээн авчээ.
Уулзалтаар Монгол Улсын өргөн уудам газар нутаг, хүн амын суурьшлын тархмал байдалтай уялдуулан агаараас эрэн хайх, аврах ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлэх, шаардлагатай нисдэг тэрэг, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон төслийн санхүүжилтийн боломжийг хэлэлцэв.
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн "Зүүн тосон" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2026.11.02-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 00:20 цагт хүлээн авсан.
Цааш үзэх