Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын захирамжаар тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хуралдаан болж, журмын төсөл болон холбогдох асуудлыг хэлэлцлээ.

Шинэчлэлийн гол зорилго нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг сайжруулж, ачилтын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгоход чиглэж буй.

Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Цаашид зөвхөн хөдөлгөөнд бодитоор саад учруулж гол гудамж, замд байршуулсан автомашиныг зөөж шилжүүлэх юм. Харин хотхон, хороолол доторх зөрчлийг 102 аппликэйшнээр бүртгэж, шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн ачилтаас өмнө урьдчилан анхааруулах, жолоочид автомашинаа буцаан авах боломж олгох зохицуулалтыг журмын төсөлд тусгалаа. Түүнчлэн ачилтын явцад автомашинд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах, төлбөрийг байгууллагын дансаар авах, түр саатуулах хашааны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байна. Ингэснээр ачилтыг шийтгэл бус, замын хөдөлгөөний эмх цэгц, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээ болгохыг зорьж байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд 73 байршилд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай байсныг тус журмын төсөлд 35 болтол цөөрүүлэхээр тусгажээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#машин ачилт,