Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Оросын тэрбумтан Владимир Потанины гэр бүл цуцлуулахтай холбоотой шүүх хурал Лондон хотод үргэлжилж байна. Их Британийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй гэр бүл салалтын хэрэгт тооцогдож буй уг шүүх хуралд Потанин Москва хотоос видео холбоогоор оролцжээ.

Потанины хуучин эхнэр, Британийн иргэн Наталья Потанина нөхрийнхөө 29.7 тэрбум ам.долларын хөрөнгөөс өөрт ногдох хувийг нэхэмжилж, 2.17 тэрбум фунт стерлинг буюу 2.84 тэрбум ам.долларын нэг удаагийн төлбөр шаардсан байна.

Хос 1983 онд гэрлэж, гурван хүүхэдтэй болсон ч хэзээ тусдаа амьдарч эхэлсэн талаар санал зөрөлдөж байгаа аж. Потанин 2007 оноос тусдаа амьдарсан гэж мэдүүлсэн бол эхнэр нь 2013 оноос өрх тусгаарласан хэмээн маргажээ.

Харин Потанин нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, хуучин эхнэртээ 25 сая фунт стерлингийн тохиролцоо санал болгосон байна. Түүний өмгөөлөгчдийн мэдээлснээр Наталья Потанина гэрлэлт цуцлах үедээ 84 сая ам.доллар авчээ.

Потанин бол Оросын уул уурхайн томоохон компани “Норильский никель”-ийн хамтран эзэмшигч, “Интеррос” группийн тэргүүн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон гэгддэг. Орос улс Украинд халдсаны дараа 2022 онд Их Британи, АНУ түүний эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

2018 оноос үргэлжилж буй уг шүүх хурал арванхоёрдугаар сард дуусаж, шийдвэрээ гаргах төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#Владимир Потанины,