Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээнийг “Шинэ үеийн Улаанбаатарыг бүтээхэд залуусын оролцоо” уриан дор арваннэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдийг тодрууллаа.
Тэмцээнд Улаанбаатар хотын 13 их, дээд сургуулийн, 17 клубийн, 127 багийн, 254 оюутан оролцож, мэдлэг, ур чадвар, үзэл бодол, мэтгэлцэх чадвараараа өрсөлдсөн юм.
Тэмцээний дүнгээр:
Тэргүүн байр: Беркли клубийн “Хүрээ хүүхнүүд” баг
Дэд байр: Бест клубийн “Дүнзэнгарав” баг
Гутгаар байр: Бест клубийн “Хоёр баг” тус тус шалгарлаа.
Харин шилдэг найман багт Тулах цэг клубийн “Синхро”, Беркли клубийн “Хүрээ хүүхнүүд”, Бест клубийн “Хоёр”, Беркли клубийн “Анх квадрат”, Бест клубийн “Модун”, Беркли клубийн “Mysterious”, Бест клубийн “Турхаг”, “Дүнзэнгарав” багууд шалгарсан бол шилдэг клубээр МУИС-ийн “Бест” клуб тодорлоо.
Эдгээр шилдэг наймд шалгарсан багууд Үндэсний аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Залуус үгээ хэлж, шийдэл боловсруулж, шийдвэр гаргахад оролцдог байх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд амжилттай оролцсон оюутан залуустаа баяр хүргэе. Бид Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг богино хугацааны арга хэмжээгээр бус, урт хугацааны тогтвортой бодлого, шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан арга барилаар шийдэх зарчмыг барьж байна. “Шинэ үеийн Улаанбаатар” бол зөвхөн залуусын тухай ярьдаг бус, залуус нь өөрсдөө үгээ хэлж, шийдэл боловсруулж, шийдвэр гаргалтад оролцож, бүтээлцдэг хот байна. Иймээс залуус та бүхнийг хотын бодлогод дуу хоолойгоо хүргэж, дэвшүүлсэн шийдлээ ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын дэргэд Залуучуудын зөвлөл байгуулж байна” гэв.

Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд чиглэсэн 60 гаруй шийдлээс сонгон, 25 асуудлыг оюутнуудын дунд хэлэлцүүлсэн юм.
Мөн тэмцээний үеэр дэвшүүлсэн санал, санаачилгуудыг нэгтгэн Мэтгэлцээний нэгдсэн танхимын Бодлогын зөвлөлийн дарга Н.Мандуул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад гардуулан өглөө. Эдгээр саналыг хотын хөгжлийн бодлого, төсөл, төлөвлөгөөнд тусгах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС