УКРАИНЫ ДАЙН


Оросын Батлан хамгаалах яамны агаарын довтолгооноос хамгаалах анги есөн цагийн хугацаанд тус улсын төв болон өмнөд хэсгийн нутаг дэвсгэрт довтолсон Украины 234 дроны, тэр дундаа Москваг чиглэсэн зургаан дроны цохилтыг няцаасаэ гэж мэдэгдлээ.
Украин Европын холбоонд нэгдэх талаарх хэлэлцээг хийхэд шаардлагатай техникийн бэлтгэл ажлаа ойрын өдрүүдэд бүрэн дуусгана гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.
ОХУ Украинд  довтолж дайн эхлүүлснээс хойш дөрвөн жил болж буй энэ өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улс орон нь тусгаар тогтнолоо хамгаалж чадсан хэмээн мэдэгдлээ.
Украины дайн эхэлсний  дөрөв дэх жилийн ойн дээр Британийн Ерөнхий сайд Кир Стармер холбоотнуудын “Coalition of the Willing” бүлгийн уулзалтыг удирдан зохион байгуулж, харин  Гадаад хэргийн сайд Иветт Купер Киев хотноо болох дурсгалын арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байна.
Украины Үндэсний авлигатай тэмцэх товчоо авлигын томоохон мөрдөн шалгалтын хүрээнд Эрчим хүчний экс сайдыг баривчилсан талаар мэдэгдлээ.
Өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг энэ зун гэхэд дуусгахын тулд АНУ Орост шахалт үзүүлэх ёстой гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский онцлов.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дээд түвшний цэргийн удирдлагуудтайгаа уулзаж, ОХУ-ын довтолгооноос энгийн иргэдийг сэргийлэх, ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах тогтолцооны талаар хэлэлцжээ. Зеленский “Одоогоор агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаанд олон өөрчлөлт хийж байна.
Украин, Оросын тал  АНУ-ын зуучлалаар Абу- Дабид  уулзаж энхийн хэлэлцээ хийж, цэргийн олзлогдогсод солилцох томоохон тохиролцоонд хүрчээ.
Нөгөө талаас, олзлогдсон, хоригдсон цэргүүдийг харилцан солилцох, энгийн иргэдэд тусламж үзүүлэх, дайны улмаас хохирч сүйдсэн бүсийг сэргээн босгох зэрэг сэдвээр талууд хэлэлцэж байна.
Харин Оросын талаас хэдэн цэрэг амь үрэгдсэн тухай баталгаатай тоо, мэдээлэл алга.  Москва албан ёсны тоог олон нийтэд зарладаггүй бөгөөд хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард 5,937 хүн нас барсан гэж мэдээлж байжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Абу-Даби хотноо ОХУ, Украин, АНУ-ын гурван талт ээлжит уулзалт болсны дараа ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ.
Украин улс гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх, олон шатлалтай төлөвлөгөөнд нэгдэхээр Европын орнууд болон АНУ-тай тохиролцсон талаар “Financial Times” сонин мэдээллээ.
ОХУ, АНУ болон Украин улсын хоорондын гурван талт яриа хэлэлцээний эхний шат 1 дүгээр сарын 23–26-ны өдрүүдэд Абу Даби хотноо зохион байгуулагдсан хэдий ч Украин улсын эсрэг халдлагууд үргэлжилсээр байна.
Кремлийн тэргүүн Владимир Путин хүйтэн үед, долоо хоногийн хугацаанд Киев болон Украйны бусад хот руу гал нээхгүй байхыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
Украин Орос улстай энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны үндсэн дээр л  аюулгүй байдлын баталгааг авах боломжтой гэдгийг АНУ албан бус байдлаар мэдэгдсэн талаар эх сурвалжууд онцолж байна.
Орос дрон, пуужингаар Украины Харьков руу довтолсны улмаас хот болон ойр орчмын бүс цахилгаангүй болжээ. Мөн довтолгоонд орон сууцны барилгууд, сургууль, цэцэрлэг өртсөн талаар орон нутгийн албаныхан мэдээллээ.
Хилийн чанадад дайтаж яваад амиа алдсан цэргүүдийнхээ дурсгалд зориулан Умард Солонгос хөшөө барьж байна. Тус улсын удирдагч Ким Жон Ун ням гарагт уран баримлын студид зочилж, дурсгалын энэхүү хөшөөг бүтээх үйл явцтай танилцан, чиглэл өгсөн талаар  KCNA агентлаг мэдээллээ.
ОХУ, АНУ болон Украин аюулгүй байдлын гурван талт хэлэлцээг Абу-Дабид хийхээр болсон. Гэвч талууд энэ уулзалтаар газар нутгийн асуудлыг шийдэхгүйгээр энхийн гэрээ байгуулах боломжгүй гэдгийг онцоллоо.
Украин улс ОХУ-аас ирж болзошгүй шинэ, өргөн хүрээтэй агаарын довтолгооноос хамгаалах системдээ шинэчлэл хийж, саатуулагч дронд суурилсан арга барил нэвтрүүлж эхэлснээ Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
ОХУ дахин халдвал Украинд тусламж үзүүлэх аюулгүй байдлын баталгааг олгохоо дэмжиж байгаагаа АНУ анх удаа илэрхийллээ.
Цааш үзэх