Оросын тал Украин руу өдрийн цагаар дроноор довтолсны улмаас гурван хүн амь үрэгдэж, 22 хүн шархадсан бөгөөд Львов хотын түүхэн барилгад гал гарсан тухай албаныхан мэдээллээ. Үүний өмнөхөн болсон бөмбөгдөлтийн улмаас таван украин иргэн амиа алдсан юм. Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, оросууд өдрийн цагаар 550 гаруй дрон хөөргөсөн бөгөөд даваа гарагийн оройноос хойш Москва Киев рүү нийтдээ алсын тусгалтай 1000 орчим дрон хөөргөөд байгаа юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэхүү халдлагын цар хүрээ нь Орост дайныг зогсоох бодит хүсэл байхгүйг тодорхой харуулж байна. Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхгүйгээр энх тайван тогтохгүй” хэмээн мэдэгдэв.

Довтолгооны үеэр Польшийн хилээс 60 км-ийн зайд орших Львов хотын түүхэн барилгыг дрон мөргөж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд таржээ. Энэ нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Бернардин сүмийн цогцолборын хэсэг гэдгийг Львов мужийн захирагч Максим Козицкий баталж буй. Өдрийн цагаар болсон энэхүү довтолгооны өмнөх шөнө нь Орос 34 пуужин, 392 дроноор довтолсны улмаас Украины 11 бүс нутагт хохирол учирсан бөгөөд мөн халдлагын улмаас хөрш Молдавт эрчим хүчний хангамж тасалдаж, тус улсын парламент 60 хоногийн хугацаатай эрчим хүчний онц байдал зарлажээ. Үүний зэрэгцээ Зеленский холбоотнууддаа хандан агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг нийлүүлэхийг дахин уриалав. 

Эх сурвалж: Reuters

#Дайн, #Орос Украины дайн,