Ардчилсан намын дотоод зөрчил хурцдаж, намын хэсэг гишүүд өнөөдөр Онц их хурал зарлан хуралдуулж байна. Тус хуралд АН-ын 1491 гишүүн оролцож байгаа бөгөөд намын дарга О.Цогтгэрэлийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байна.