ЗАСГИЙН ГАЗАР


Гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, станцын үйл ажиллагааг сэргээж, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ. Станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ.
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.10.24/ Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт болж, Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого, шийдвэр, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулав.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал сургууль, цэцэрлэгт суурилсан  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн явцтай танилцаж, үр дүнг хэлэлцлээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны аравдугаар сарын 23-нд болж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо.
Өнгөрсөн жил нийт цахим гэмт хэргийн 78 хувийг фэйсбүүк ашиглаж үйлдсэн бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд энэ тоо 2026 онд 60 хувь болж буурчээ. Энэ оны есөн сарын байдлаар 11,440 гаруй цахим гэмт хэрэг гарсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлсэн бөгөөд үргэлжилж байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авлаа. Ингэснээр Сүхбаатар дүүргийн 600 гаруй сурагч олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хэлээр суралцах боломж бүрдэж байна.
Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.10.18/ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэхээр болов.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт /2026.10.17/ ажиллах үеэрээ “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллаж, тулгарч буй асуудлыг нь шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ. Бүтээн байгуулалт нь 2027 онд дуусаж, 2200 хүн шинээр ажилтай болно.
2022 онд ашиглалтад орсон тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг. Үүнээс гадна малчид, тариаланчид, ЖДҮ эрхлэгчдээс шаардлагатай бараа, үйлчилгээгээ худалдан авснаар шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн /2026.20.15/баталлаа. Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайдын мэдэгдлийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
- “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах нээлттэй санал асуулга эхлүүлж буй талаар хэлэлцэнэ.
2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ.
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.
Цааш үзэх