Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хөгжлийн байгууллагууд, олон нийт болон иргэдийн оролцоотойгоор гэр хорооллын өрхүүдийг дулаалга, эрчим хүчний үр ашигтай, цэвэр халаалтын технологид шилжүүлэх боломжийг сурталчлан таниулж байгаа юм. Энэ үеэр энгийн халаагуур, дулааны нөөцлүүртэй халаагуур, агаар-агаарын дулааны нацосууд болон гэрийн дулаалгын багц найман төрлийн бүтээгдэхүүн, нэмэлтээр агаар сэлгэх, сорох төхөөрөмжийг танилцуулж байна.
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээнд нийслэлийн дүүрэг, хороодын ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой санхүүжилтын холбоо, банк, санхүүгийн байгууллага, “Пийпл ин Нийд” ОУТББ, ЧИП үйлдвэрлэгч, технологийн компани, иргэний нийгмийн байгууллага болон Монголын Хүүхдийн зөвлөл оролцож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр тохиодог Дэлхийн хүүхдийн өдрийг угтан хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг танилцуулж байна. Нийслэл хот хүүхдэд ээлтэй бодлогыг нэн тэргүүнд авч үзэн, “Хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй хот байна” гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.
Агаарын бохирдлыг бууруулах төслүүдийн үр дүнд 9, 10, 11 дүгээр сарын үзүүлэлтийг 2023–2025 оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад хүхэрлэг хий 41.4 хувиар, азотын давхар исэл 17.9 хувиар, PM10 тоосонцор 19.5 хувиар, PM2.5 нарийн ширхэгт тоосонцор 20.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Энэ хүрээнд "Дулаан гэр-Эрүүл ирээдүй" төслөөр Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй 7800 өрхийн янданг буулгаж, цэвэр халаалт руу шилжүүлнэ. Айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалга, агааржуулалтын иж бүрэн багцаар хангана. Мөн Дэлхийн хүүхдийн өдөр болж байгаатай холбогдуулан орой 18:00 цагт талбайн эргэн тойрныг цэнхэр гэрлээр гэрэлтүүлэх үйл ажиллагаа болно. Энэ өдөр дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдүүдийг оролцуулсан өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг” гэлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Биате Дастел “Дэлхийн хүүхдийн өдрийн мэндийг хүргэе. Нийслэл хоттой хамтран ЧИП төсөл буюу монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсад агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалахаас гадна бусад чиглэлээр мөн хамтын ажиллагаатай ажилладаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа” гэв.
“Дулаан гэр-Эрүүл ирээдүй” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан хэрэгжүүлэх “GoBlue Lights” аянтай уялдуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тус аянаар байгууллага, иргэн бүрийг хүүхдийн сайн сайхны төлөө бодитой үйл ажиллагаа хэрэгжүүлж, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Ташрамд, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод дэлхийн 190 гаруй орон нэгджээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#live, #"Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээ,