Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
БНХАУ-ын цахим худалдаа, технологийн томоохон компани “Alibaba”-г хөрөнгө оруулагчдаасаа Хятадын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй этгээдтэй бизнесийн харилцаатай гэдгээ нуун дарагдуулсан хэмээн буруутгаж, АНУ-д шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тодруулбал, хөрөнгө оруулагч Уидита Бихан арваннэгдүгээр сарын 19-нд Нью-Йоркийн Манхэттэн дэх холбооны шүүхэд хамтын нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд “Alibaba” компани 2024, 2025, 2026 оны жилийн тайландаа АНУ-ын экспортын хязгаарлалт зөрчсөнтэй холбоотой эрсдэлийг дутуу мэдээлж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэж үзжээ.
Маргааны голд Сингапурт төвтэй “Megaspeed” компани байгаа юм. Тус компанийг Бээжинд "Nvidia" компанийн дэвшилтэт хиймэл оюуны чипүүдэд нэвтрэх боломж олгосон байж болзошгүй гэж АНУ-ын эрх баригчид шалгаж байгаа аж. “Alibaba” нь “Megaspeed”-ийн гол харилцагч болсон гэх мэдээлэл ч гарчээ.
Мөн “Megaspeed”-ийн удирдах албан тушаалтан Алис Хуанг болон "Nvidia" компанийн гүйцэтгэх захирал асан Женсен Хуанг нарын хувийн харилцаа дуулиан дагуулсан юм. Үүнтэй холбоотой мэдээллүүд гарсны дараа Женсен Хуанг арваннэгдүгээр сарын 12-нд албан тушаалаасаа огцорсон байна. Тэд хоорондоо төрөл садан биш аж.
Нэхэмжлэгчийн мэдэгдсэнээр, дээрх мэдээллүүд ил болсны дараах дөрвөн өдрийн хугацаанд “Alibaba”-гийн хувьцааны ханш 14 хувиар унажээ. Иймд 2024 оны тавдугаар сарын 23-наас 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний хооронд тус компанийн Америкийн депозитарийн хувьцааг эзэмшиж байсан хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс тодорхой хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгаа юм.
“Alibaba” компани нэхэмжлэлийн талаар одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters