Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд энэ онд халаалт авахад бэлэн болсон 31 блок барилга Сэлбэ дулааны станцад холбогдож, дулааны эрчим хүчээ авч эхэллээ. Ингэснээр өвлийн улиралд барилгын дотор заслын ажлыг үргэлжлүүлэх инженерийн үндсэн нөхцөл бүрдэж байна. Одоогийн байдлаар зарим блокт дотор заслын ажил эхэлсэн байна.

Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг Сэлбэ болон Дамбадаржаа гэсэн хоёр эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид буюу энэ онд Сэлбэ дулааны станцаас дулаан авч байгаа бөгөөд тус станц 2021 онд ашиглалтад орсноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэлбэ дулааны станцын захирал Ч.Дарханбаатар хэлэхдээ “Манай станц одоогоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрх, аж ахуйн нэгж зэрэг нийт 52 байгууллагыг тасралтгүй дулаанаар хангаж байна. Энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд станцад урсгал болон их засварын ажлууд хийж гүйцэтгэсэн. Одоо Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн барилгуудын дулаан хангамжийг ханган ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

Сэлбэ дэд төвийн хяналтын инженер Ц.Төвшинтөр “2026-2027 оны халаалтын улиралд бэлэн болсон барилгууд маань эхнээсээ дулаанаа авч байна. Ингэснээр энэ өвөл дотор заслын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Суурь дэд бүтэц болох халаалтын нэгдүгээр хэлхээний шугам болон ус, дулаан дамжуулах төвүүдийн барилга угсралтын ажлыг 2021 онд хийж гүйцэтгэсэн. Харин энэ онд төслийн төлөвлөгөөний дагуу халаалтын хоёрдугаар хэлхээ болон ус хангамжийн шугам сүлжээний угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#Сэлбэ дэд төв,