Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд өнөөдөр “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал Мөнх-Очирын Сэргэлэнд Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол болжээ.

М.Сэргэлэн 1992 онд Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр мэргэжлийн сургуульд суралцсан анхны оюутнуудын нэг юм. Тэрбээр эх орондоо эргэн ирснийхээ дараа 2008 оноос Япон загварын коосэн боловсролын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Тэрээр Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын Техник, Технологийн Дээд Сургуульд байгуулсан коосэн сургалтын “Загвар анги”-ийг удирдан ажилласан байна. Улмаар 2016 онд байгуулагдсан “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирлаар томилогджээ.

Мөн коосэн боловсролын тогтолцоог Монгол Улсад бэхжүүлэх, дэд бакалаврын зэрэг олгох дээд боловсролын байгууллагын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд идэвхтэй ажиллаж, 2023 онд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад чухал хувь нэмэр оруулсан байна.

Түүний Япон, Монгол хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Япон загварын коосэн боловсролыг Монголд нутагшуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү өргөмжлөлийг олгожээ.

#“Монгол Коосэн” технологийн коллеж,