Энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 21-22-нд ихэнх нутгаар цас орохгүй. Харин 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы зарим сум, Сэлэнгийн ихэнх нутаг болон Төв аймгийн хойд хэсгээр цас орно.
Ням гарагт Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна. Мөн говь, тал, хээрийн нутгаар салхи зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын хувьд Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө болон өдөртөө -15...-20 градус хүрч хүйтрэх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус байна.
Ням гарагт Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн байна. Харин говийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан байх аж.
Иймд амралтын өдрүүдээр орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, цас болон явган шуурганы үед сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

#онцолсон, #цаг агаарын мэдээ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3598