Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны арваннэгдүгээр сарын 12-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүүгийн үзүүлэлт болон компанийн хувьцааг нээлттэй арилжаалах бэлтгэл ажилтай танилцлаа.

Тус компани 2022 онд эхлүүлсэн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан бөгөөд 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтайгаар 3.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Компанийн хувьд 2026 оны эхний есөн сард 32.1 сая тонн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолсон байна. Ингэснээр өмнөх оны мөн үеэс борлуулалтын хэмжээ 50 орчим хувиар өсжээ. Мөн гуравдугаар улирлын байдлаар цэвэр ашиг 1.5 их наяд төгрөг, борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрч, улсын болон орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж компанийн олон улсын санхүүгийн аудит дуусаж, өөрчлөлтгүй дүгнэлт гарсныг мэдээлэв. Одоо хөрөнгийн үнэлгээ болон андеррайтерийн сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлэх зорилт тавьжээ.

Ерөнхий сайд Н.Учрал уурхайчидтай уулзах үеэрээ компанийн орлого, ашиг, ногдол ашиг нь зөвхөн улсын төсөвт төвлөрөх бус, иргэдэд бодит өгөөж хэлбэрээр хүрэх ёстойг онцоллоо.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг иргэд өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх шаардлагатайг тэмдэглэж, нэгж хувьцааны үнэлгээг 936 төгрөгөөс 3000 төгрөгт хүргэх зорилтыг танилцуулсан юм.

Мөн компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг өсгөснөөр иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээндээ баялгийн өгөөжийг хүртэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахаа илэрхийллээ.

Ирэх оны нэгдүгээр сараас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК шаардлагатай ажлын байраа нээлттэй зарлаж, уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дадлагажуулан ажиллуулах, мэргэшсэн боловсон хүчнийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нүүрсийг түүхийгээр экспортлохоос илүүтэй дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, компанийн засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цаашдын хөгжлийн үндсэн чиглэл болж байна.

#Ерөнхий сайд Н.Учрал, #Эрдэнэс Тавантолгой” ХК,