УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат, С.Эрдэнэбат нар өнөөдөр шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр гэр хорооллын айл өрхүүдэд үзүүлдэг шөнийн цахилгааны хөнгөлөлтийн хэмжээг бууруулсан, мөн 10 мянгаас доош хүн амтай сум, суурин газрын иргэд уг хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаар асуудал хөндсөн юм.
Тодруулбал, өмнөх жилүүдэд 380 вольтын хүчдэлийн холболттой айл өрхийн шөнийн хэрэглээний 3000 кВт.цаг хүртэлх цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлдөг байсан бол энэ өвлөөс уг хэмжээг 1500 кВт.цаг болгон бууруулжээ. Ингэснээр сард 1500 кВт.цагаас давсан шөнийн хэрэглээний төлбөрийг өрхүүд өөрсдөө хариуцах нөхцөл үүсээд байна.
Шөнийн тарифын хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх, нүүрсний хэрэглээг багасгах зорилготой бодлогын нэг хэсэг юм. Гэвч хөнгөлөлтийн хэмжээг ийнхүү бууруулснаар цахилгаанаар сууцаа халаадаг өрхүүдийн өвлийн цахилгааны зардал нэмэгдэх эрсдэлтэй байна.
Тухайлбал, сарын шөнийн хэрэглээ нь 2000 кВт.цаг байдаг, 380 вольтын холболттой өрхийн хувьд өмнө нь хэрэглэсэн цахилгааныхаа тарифыг бүрэн хөнгөлүүлдэг байсан бол энэ жил эхний 1500 кВт.цагийн хөнгөлөлт эдэлж, үлдсэн 500 кВт.цагийн төлбөрийг төлөхөөр болж байгаа юм.
Мөн шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах газар нутгийн шалгуур анхаарал татаж байна. Одоогийн зохицуулалтаар нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын шаардлага хангасан өрхүүд хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Харин 10 мянгаас доош хүн амтай сум, суурин газрын иргэдэд энэ зохицуулалт хэрхэн үйлчлэх, тэдгээр өрхийг хөнгөлөлтөд хамруулах боломжийн талаар асуудал хөндөгдөж байна.
Шөнийн тарифын хөнгөлөлт энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих бөгөөд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаанд хамаарч байгаа юм.
Иймд хөнгөлөлтийн хэмжээг тогтоохдоо өрхийн бодит хэрэглээ, цахилгаан халаалтад шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдал, хүн ам цөөнтэй сум, суурин газрын иргэдийн эрх ашгийг харгалзан үзэх шаардлагатай байна гэлээ.

#live, #М.Энхцэцэг, #Шөнийн цахилгааны хөнгөлөлт,