Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад уулзсаныхаа дараа Ирландын нийслэл Дублин хотод Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзжээ.

Уулзалт нь Украины дайныг зогсоох зорилготой АНУ, ОХУ, Украины гурван талт хэлэлцээний дараагийн шатны бэлтгэл ажлын хүрээнд болж байна. Талууд дараагийн уулзалтад Европын орнуудыг оролцуулах асуудлыг мөн хэлэлцжээ.

Харин энхийн хэлэлцээ үргэлжилж буй энэ үед Украины цэргийн зориулалттай Starshield хиймэл дагуулын холбооны үйлчилгээнд доголдол гарсан байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленський уг асуудлыг АНУ-ын талтай шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэж, холбооны доголдол нь Украины армийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг илрүүлэх, устгах ажиллагаанд хүндрэл учруулж байгааг онцолжээ.

Хэлэлцээний үеэр газар нутгийн маргаан болон дайны дараах Европын аюулгүй байдлын асуудал гол зөрчил хэвээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины нутаг дэвсгэр дэх хяналтын заагийг тодорхой тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа бол Украины тал газар нутгийн асуудлаар буулт хийх байр суурь илэрхийлээгүй байна.

Мөн В.Путин Донецк мужийн Костянтиновка хотод энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор тав хоногийн гал зогсоох санал гаргажээ. Гэвч Украины тал ОХУ өмнө нь хүмүүнлэгийн ажиллагааны нэрээр цэргийн хүчээ нэмэгдүүлж байсан гэх үндэслэлээр уг саналыг болгоомжтой авч үзэж байна.

Түүнчлэн В.Путин Украинд гадаадын цэрэг байрлуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Европын аюулгүй байдлын асуудлыг ОХУ-тай хамтран хэлэлцэх нь зохимжгүй гэж үзжээ.

Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас дараагийн хэлэлцээнд Европын орнууд оролцох нь чухал болохыг онцолж, ОХУ-ын түрэмгийлэл үргэлжилбэл Европын нийт аюулгүй байдалд эрсдэл учруулна хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Зеленьский,