Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр:
1. Хуулийн төслүүдийг эцэслэн батлах
2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
3. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, тав дахь хэлэлцүүлэг/
4. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
5. Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
6. Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут, үргэлжилнэ/
7. Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүн 2026.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
8. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын 10 гишүүн 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
9. “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
10. Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан болж байна.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын 10 гишүүн 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 91.3 хувийн саналаар дэмжлээ. /2026.11.12/
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор боловсруулсан уг хуулийн төслийг 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төсөлд орон нутгийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, нөхөн бүрдүүлэхтэй холбоотой аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгохоор тусгажээ. Мөн нөөцийн бараа, материалын нэр төрөл, хэмжээ, байршлыг тухайн орон нутгийн эрсдэлийн үнэлгээ, бодит хэрэгцээнд үндэслэн төлөвлөх зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн улсын нөөцийн бараа, материалын бүртгэл, хяналтыг сайжруулах хүрээнд нөөцийн мэдээллийг нэгдсэн цахим санд бүртгэж, бодит цагийн горимд хянах, агуулахын дэд бүтцийг шинэчлэх, бараа материалын чанарын хяналтыг сайжруулах асуудлыг тусгажээ.
Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай бараа, материалыг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхээр онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн урьдчилан тогтоосон журам, хязгаарын хүрээнд гамшгийн нөөцөөс бараа, материал гаргах шийдвэрийг шуурхай гаргах эрх зүйн зохицуулалтыг мөн тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар орон нутгийн удирдлагуудын нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах эрх, үүрэг тодорхой болж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд агуулахын дэд бүтцийг шинэчлэх, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх боломж бүрдэх юм.
Ингэснээр улсын нөөцийн удирдлага, бүртгэл, хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, гамшиг болон онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай тусламж, бараа материалыг шуурхай хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна.

#онцолсон, #live, #УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, #livetext,