Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.11.12)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно 14.01 цагт 66.7 хувийн ирцтэй эхэлж, Улсын нөөцийн тухай болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгүүдийг явууллаа.

2026-11-12 20.56.21.jpg

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 34 гишүүний өргөн мэдүүлсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороонд, мөн өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилснаа танилцууллаа. Мөн иргэн Батболдын Болдбаатараас нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр гаргаж, 100200 иргэн дэмжсэн хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгнөөс дээш бол бүх насаар нь хорих тухай хуулийн төсөл санаачлах саналыг Хууль зүйн байнгын хороонд хуваарилжээ.

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр танилцууллаа.

2026-11-12 20.57.27.jpg

Дэлхий дахинд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан бий болж буй эрсдэлт нөхцөл байдлыг стратегийн болон гамшгийн нөөцийн бодлого, төлөвлөлтөд цогцоор тусгах шаардлага үүсэж байгааг тэрбээр онцолж, улсын нөөц бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, хуваарилах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, хэрэгцээний тооцоонд үндэслэн төлөвлөж, нэгдсэн цахим бүртгэл, хяналттай, шуурхай зохицуулалт бүхий тогтолцоонд шилжүүлэх харилцааг хуулийн төсөлд тусгасан гэсэн юм. Тухайлбал, орон нутгийн нөөцийн эрх зүйн тодорхойлолтыг шинэчилж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын чиг үүрэг, оролцоо, хяналтын механизмыг нарийвчлан баталгаажуулах, төрийн захиргааны төв байгууллагуудын харилцан уялдаатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгож, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, стратегийн, гамшгийн болон нөөцийн мэдээллийг цахим санд төвлөрүүлж удирдах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна. Мөн агуулахын дэд бүтцийг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилж хөгжүүлэх, сул зайг түрээсэлж, орлого олох боломж бүрдүүлэх, нөөцийн хадгалалтын чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу сэлгэх, шинэчлэх, гамшгийн үеийн шуурхай ажиллагааг хангах онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх, боломжийг өргөжүүлэх, холбогдох хууль тогтоомжтой уялдуулан нийцүүлж, хэл зүй, найруулгын зөрчлийг арилгах өөрчлөлтүүдийг оруулж буй ажээ.

2026-11-12 20.57.10.jpg

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед нөөц бүрдүүлэх, захиран зарцууларх талаарх орон нутгийн эрх хэмжээ, санхүүжилтийг улсын төсөв болон хувь, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх боломж, олон улсын өнөөгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хүрээнд гаргах шийдвэр нь холбогдох хууль тогтоомжтой нийцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Д.Бум-Очир, Дам.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авчээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа, Ж.Энхбаяр нар хуулийн төслийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулах, үр дүнгийн хэмжих нэгжийг тодорхой болгох, орон нутгийн удирдлагын эрх, хэмжээг өөрчилсөн болон улсын төсөвт үүсэх нэмэлт ачаалал, уур амьсгалын өөрчлөлтийн үед орон нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, усны нөөц, түүний ашиглалттай холбоотой сонсгол зохион байгуулах зэрэг асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлмэн байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь дэмжжээ.

2026-11-12 20.56.43.jpg

Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, О.Саранчулуун, Э.Болормаа, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Л.Мөнхнасан, С.Эрдэнэбат, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, Шадар сайд Н.Номтойбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүд улсын нөөцийн менежмент, ил тод байдал, зориулалт, хувийн хэвшлийн оролцоо, бараа, материалын хадгалах хугацаа, тайлагнал, нийлүүлэлтийн урьдчилсан гэрээ, зарцуулалтыг бүртгэх, гамшгийн түвшинг тодорхойлох журмыг шинэчлэх, орон нутгийн нөөц бүрдүүлэх хүчин чадал, нутгийн удирдлагын шуурхай байдал, нөөцийг захиран зарцуулах эрх, үүрэг, нөөцийн өнөөгийн байдал, эрчим хүчний эрсдлийн нөөц, худалдан авалтыг төрийн нууцад оруулж шууд гэрээлэх, шаардлагатай, нэн шаардлагатай гэх ангиллуудын ялгаа, гамшгийн үеийн анхааруулга, урьдчилан сэргийлэх мэдээллийн хүртээмжтэй байдал, уур амьсгалын өөрчлөлт, аюулт үзэгдлийн давтамж, байгалийн шинэлэх ухааны судалгааны дүгнэлтйиг нөөц бүрдүүлэхэд хэрхэн тооцож буй эсэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх мэдэл, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, зөрчилд оногдуулах хариуцлага зэрэг өргөн хүрээтэй асуудлыг, олон талаас асууж, тодорхой, дэлгэрэнгүй хариулт, тайлбар авав. Мөн нөөцийн мэдээллийн нууцлал, хууль батлагдсанаар улсын төсөвт үзүүлэх нөлөө, орон нутгийн болон төрийн байгууллагуудын гамшгийн үеийн үйл ажиллагааны уялдаа, нэгдсэн урирдлагын тогтолцоо, нөөцийн бараа, бүтээгдэхүүн татан авах логистик, шийдвэр гаргах, тусламж хүргэх хугацаа, нефть бүтээгдэхүүний нөөцийн сав, агуулахыг бүсүүдэд тулгуурлан барих, бүтээн байгуулалтын зардлыг хувийн хэвшлийн оролцоотой шийдвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгийн үеийн үүрэг, оролцоо, сум дундын нөөц, түүнийг хүргэх туулах чадвар, хүний нөөц, боловсон хүчнийг мэргэшүүлэх, холбоо мэдээлэл, техник технологийн чадавх, улсын нөөцийг бүрдүүлж буй болон нөхөн сэлбэлт, хадгалалт, хамгаалалтын нийт зардал, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж зэрэг голлох асуудлуудыг хөндөж байв.

2026-11-12 20.56.47.jpg

Хуулийн төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжин Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Б.Бейсен, Г.Очирбат нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар явуулах санал хураалтыг чуулганы маргаашийн буюу 2026 оны 11 дүгээр сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлууллаа.

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад нийтийн өргөдлийн цахим систем нэвтрүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүд дэмжлээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

2026-11-12 20.57.14.jpg

Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал орон нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэд цахимаар өргөдөл, санал гаргаж шийдвэрлүүлэх шийдэл шаардлагатай байгааг танилцуулж, энэ талаарх зохицуулалтыг хуульд нэмж тусгахаар төсөл санаачилсан гэсэн юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын тухай хууль дахь цахим өргөдлийн зохицуулалтыг жишиг болгон баримталснаа тэрбээр хэлж, орон нутгийн нийтийн өргөдлийг нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын 3.0 хувь, аймаг, сум, багт 5.0 хувиас дээш тооны иргэд гарын үсэг зурсан тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн болон Иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэхээр тусгасан гэлээ.

2026-11-12 20.57.17.jpg

Хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Туваан нар нийтийн өргөдлийг орон нутгийн хурлуудаар хэлэлцэх иргэдийн дэмжлэгийн босгыг хувьчлан заах нь оновчтой эсэх, сэдэв, агуулгын хэрхэн эрэмбэлэх, хязгаарлалт тавигдах эсэх, тодорхой сонирхлын бүлгийн нөлөөллийг хэрхэн зохицуулах, иргэдийн дэмжсэн саналыг орон нутгийн хурал хэлэлцэж шийдвэрлэхгүй бол хэрхэх зэрэг асуулт асууж, хариулт авсан байна.

Засаг захиргааны анхан шатны нэгжийг бэхжүүлэх, ашигт малтмал олборлохтой холбоотой хуулийн зохицуулалтад анхаарах, нутгийн хөгжлийн шийдэл тодорхойлох механизм бий болгох, босгыг уян хатан зохицуулах талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Э.Болормаа С.Зулпхар, О.Алтангэрэл, А.Ганбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлжээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.

2026-11-12 20.57.01.jpg

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, О.Саранчулуун, С.Эрдэнэболд, П.Наранбаяр, Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд орон нутгийн нийтийн өргөдлийг дэмжих иргэдийн хувь, тоон гарын үсгийн баталгаажуулалт, иргэдийн дэмжлэг авах хугацаа, оролцоо хүртээмжийг хангах техник, технологийн боломж, өргөдлийн шийдвэрлэлт, дэмжлэг аваагүй өргөдлийг хэрхэх, тухайн асуудлаар дахин өргөдөл гаргах боломжтой, эсэх, үлгэрчилсэн журмыг Засгийн газар ямар хугацаанд батлах, өргөдлийн дэмжлэгийн босгыг бууруулах боломж, иргэдийн дуу хоолойг бодитой сонсож, шийдвэрлэдэг байх, төр болон иргэд хооронд эргэх холбоотой байх зэрэг асуудлыг түлхүү хөндөж, ардчилал, хүний эрх, төр, захиргааны чиг үүрэгтэй холбоотой суурь асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Э.Болормаа, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлэв.

2026-11-12 20.56.37.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт орон нутгийн иргэд, нутгийн удирдлагыг өөр хооронд нь ойртуулж, иргэддээ ээлтэй шийдвэх гаргах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий хуулийн төсөл санаачлан боловсруулсанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарт талархал илэрхийлээд, “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилт, үр дүн дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг уриалав. Ингээд Байнгын хорооны саналаар маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар боллоо.

Газар тариалангийн даатгалын тогтолцоог индекст суурилах хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүний санаачилсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дараа нь хэлэлцэв.

2026-11-12 20.57.20.jpg

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тавив. Тэрбээр газар тариалан бол хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн орлого, ажлын байртай шууд холбоотой стратегийн салбар боловч ган, хэт халалт, хур тунадасны дутагдал, хөрсний чийгийн хомсдол зэргээс шалтгаалан эрсдэл нэмэгдсээр байгааг дурдаж, цаг уурын эрсдэлээс тариаланчдыг хамгаалах эрх зүйн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд хуулийн төсөл чиглэж буйг онцлов. Индексжүүлсэн даатгалын тогтолцоо нь хур тунадас, температур, хөрсний чийг, сумын дундаж ургацын хэмжээ зэрэг албан ёсны үзүүлэлтэд тулгуурлан нөхөн төлбөр олгоход орших бөгөөд сайн дурын үндсэн дээр хэрэгжих юм. Ингэснээр нөхөн төлбөр олголт илүү шуурхай, ил тод, зардал багатай болох боломжтойг тэрбээр тайлбарлав.

Хуулийн төсөлд эрсдэлийг тариаланч, даатгагч, хамтын эрсдэлийн сан, давхар даатгал болон төрийн оролцоотойгоор шатлалтай хуваарилах зохицуулалт тусгасан байна. Мөн шинэ сан, байгууллага байгуулахгүйгээр одоо ажиллаж байгаа Малын индексжүүлсэн даатгалын тогтолцооны дэд бүтэц, давхар даатгалын механизмыг ашиглахаар заасан байна. Төрөөс шаардлагатай тохиолдолд даатгалын хураамжийн тодорхой хувийг дэмжих боломжтой боловч төсөвт тогтмол нэмэлт ачаалал үүсгэхгүй гэж хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

2026-11-12 20.57.24.jpg

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн танилцуулав. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ургац алдсан тариаланчид нөхөн төлбөрөө бүрэн авч чадах эсэх, цаг уурын индексийг тогтоох дэд бүтэц бий эсэх, төрийн оролцоо болон улсын төсөвт үзүүлэх нөлөө, хуулийн зохицуулалтад жижиг аж ахуйн нэгж, байгууллага хэр хамрагдах, зарим аймаг, сумдад явуулах туршилтын талаар асуулт асууж, харийлт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат газар тариалангийн нийт талбайн хэдэн хувийг хэдэн аж ахуйн нэгж эзэмшдэг, тухайн орон нутгийн иргэд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж ашиглах боломжтой эсэх, мал бүхий иргэд, тариаланчдын хоорондын харилцааг зохицуулах эсэх болон гадаадын давхар даатгалын байгууллагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат газар тариалангийн даатгалын асуудлыг бие даасан хуулиар зохицуулах шаардлага, мөн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хуулийн төсөлтэй холбогдуулан хийсэн судалгаа, мэдээлэл, даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын санхүүгийн нөөц хүрэлцэх эсэх, даатгалд ашиглах, өгөгдөл мэдээллийн үнэн зөв байдлыг хэрхэн баталгаажуулах зэрэг асуулт асууж хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай үг хэлж, төсвийн ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хуулийг хэрэгжүүлэх механизм, тооцооллыг нарийвчлан тодорхойлж ажлын хэсгийн хүрээнд сайжруулах шаардлагатай гэсэн санал илэрхийлжээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

2026-11-12 20.56.30.jpg

Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Мандхай нар асуулт асууж, үг хэллээ. Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарах хамаарал, цаг уурын эрсдэл, даатгалыг индексжүүлэх чиг хандлагын давуу болон сул тал, индекс тогтоох технологийн боломж, хуулийг хэрэгжүүлэх дэд бүтэц, сангийн болон холбогдох хууль, тогтоомжийн уялдаа, нийцэл, улсын төсөвт ирэх ачаалал, даатгалын компаниудын чадамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хураамж, даатгалын хамрагдалт, ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүдийг даатгалд хамруулах, нөхөн төлбөрөө авч чадахгүй байх болзол нөхцөл, мөн төсөлд тусгагдсан туршилтын хугацааны шийдэл, үнэлгээ, давхар даатгалын тогтолцооны үр дүн, Засгийн газрын дэмжлэг зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөж, хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг тодотгож, дэлгэрэнгүй тайлбар авав. Мөн Улсын Их Хурлын гишүүд алдагдлаас хамгаалах сангийн орлогын эх үүсвэр, цаг уурын станцуудын хүчин чадал, даатгагч болон даатгуулагч санал нийлэхгүй байх тохиолдлуудыг шийдвэрлэх механизм зэрэг зохицуулалтыг нарийвчлан тодруулж байлаа. Санал хураалтыг маргааш явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,