Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар арваннэгдүгээр сарын 13-нд мэргэжлийн рингэнд 16 дахь тулаанаа хийхээр болжээ.

Тэрбээр энэ удаа Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовтой WBC холбооны super featherweight буюу 130 фунт (58.976 кг)-ын жинд тулалдах юм. Тулаан АНУ-ын Техас мужид болох аж.

Мухаммадхужа Якубов нь 1995 онд төрсөн, мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээ гэсэн амжилттай, туршлагатай тамирчин юм. Тэрбээр өөрийн жингийн дэлхийн чансааны долдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа аж.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксын рингэнд амжилттай карьераа үргэлжлүүлж, есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаагаар жингийнхээ дэлхийн шилдэг 10 боксчны тоонд багтаад байна.

Э.Цэндбаатар одоогоор мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан амжилттай байна. Түүний хувьд энэ удаагийн тулаан ялагдалгүй цувралаа үргэлжлүүлэхээс гадна дэлхийн чансаан дахь байр сууриа ахиулах чухал боломж болох юм.

Хоёр тамирчин хоёулаа зүүн гарын байрлалаас тулалддаг бөгөөд биеийн өндөр, жингийн хувьд ч ойролцоо үзүүлэлттэй. Харин Якубовын хувьд мэргэжлийн рингэнд илүү олон тулаан хийсэн туршлагатайгаараа давуу талтай. 

#онцолсон, #Э.Цэндбаатар,