Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компани арилжааны зорчигч тээврийн онгоцоор тасралтгүй ниссэн зайн дэлхийн дээд амжилтыг шинэчилж, Boeing компанийн 20 орчим жил хадгалсан амжилтыг эвджээ.

Энэхүү амжилтыг Австралийн Qantas компанийн захиалгаар бүтээсэн Airbus A350-1000ULR онгоц тогтоосон байна. Тус онгоц 2026 оны долоодугаар сарын 27-28-нд Австралийн Мельбурн хотоос Францын Тулуз хот хүртэл 24 цаг 24 минут нисэж, нийт 23,155 км зам туулжээ.

Дээд амжилт тогтоох нислэгийн үеэр онгоц Номхон болон Атлантын далайг дамнан, Хойд Америк, Европын дээгүүр ниссэн байна. Онгоцонд нийт 13 хүн зорчиж явжээ.

Уг онгоцыг нэмэлт түлшний савтайгаар тоноглосноор 18,520 км хүртэл нисэх хүчин чадалтай бүтээсэн боловч туршилтын нислэгээр үүнээс хол зайг туулсан нь онцлог юм.

Ингэснээр өмнө нь 21,601 км тасралтгүй ниссэн амжилтаар тэргүүлж байсан Boeing 777-200LR онгоцны дээд амжилтыг давжээ.

Гиннесийн дэлхийн дээд амжилтын номоос энэхүү амжилтыг 2026 оны арваннэгдүгээр сарын 9-нд албан ёсоор баталгаажуулснаа зарласан байна.

Эх сурвалж: Reuters

#"Airbus" компани,