Байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчныг өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг салбар яамнаас үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг шинээр батлуулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлууллаа.Мөн эдгээр хуультай уялдуулан холбогдох бусад хууль тогтоомж, дагалдах журмуудыг боловсруулж байна.Одоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын Байнгын хорооны дэмжлэг авч, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Өнөөдрийн сайдын шуурхай хуралдаанаар хуулийн төслүүдийн боловсруулалт, УИХ-д хэлэлцүүлэх бэлтгэл ажил, дагалдах журмын явц болон өмнөх хурлаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцаж, холбогдох үүрэг, даалгавар өглөө.Тухайлбал, хуулийн төслүүдийн боловсруулалт, хэлэлцүүлгийн бэлтгэлийг эрчимжүүлэх, хууль хоорондын уялдаа холбоог хангах, УИХ болон холбогдох Байнгын хороодтой нягт хамтран ажиллах чиглэл өглөө.
Түүнчлэн байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг бодитой үнэлж, нөхөн төлүүлэх тогтолцоог сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.Мөн COP17-ын хүрээнд байгуулсан гэрээ, хэлэлцээр, хүрсэн үр дүнг бодит ажил хэрэг болгох, цаашдын хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгч, өмнө нь өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хугацаанд нь хангаж ажиллахыг анхаарууллаа.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3595