Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын армийн 41 настай ахлах албан тушаалын цэргийг ОХУ-ын талд тагнуул хийсэн байж болзошгүй хэргээр Их Британийн терроризмтой тэмцэх албаныхан Глостер хотын ойролцоо баривчилжээ.

Тэрбээр НАТО-гийн Холбоотны Шуурхай Хариу Үйлдлийн Корпусын (ARRC) төв штаб байрладаг Глостершир мужийн Имжин казармд алба хааж байсан аж.

Баривчилгаатай холбоотойгоор тус мужийн хоёр байршилд нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател уг хэргийг АНУ болон холбоотнуудын үндэсний аюулгүй байдалд хамаарах ноцтой тагнуулын хэрэг хэмээн тодорхойлжээ.

Одоогоор сэжигтний нэрийг зарлаагүй бөгөөд түүнийг Лондон хотын цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байна. Их Британийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу түүнд ял тулгалгүйгээр 14 хүртэл хоног саатуулах боломжтой юм.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОХУ, #Тагнуул,