АНУ


291
АНУ-ын Сенатын Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болсны дараа Вашингтон хотод сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
280
Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны дунд үеийн улс төрийн томоохон ялагдал боллоо.
193
АНУ-ын Хууль зүйн яам сонгуулийн өдөр хяналт тавьж, ажиглалт хийхээр 1,000 албан хаагчийг тус улсын бүх 50 мужид илгээхээр болсноо мягмар гарагт мэдэгдлээ. Тус яамны мэдээлснээр энэ нь АНУ-ын түүхэн дэх сонгуулийн өдөр хэрэгжүүлэх хамгийн өргөн хүрээтэй хяналт, ажиглалтын ажиллагаа юм.
288
АНУ-д арваннэгдүгээр сарын 3-нд Конгрессын завсрын сонгууль болж, сонгогчид Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Сенатын 35 гишүүн болон 36 мужийн захирагчийг сонгож байна.
219
Хоёр улсын ажлын хэсгүүд ирэх долоо хоногуудад хэлэлцээрийн нарийн нөхцөлийг боловсруулах аж.
216
Гэхдээ Ираны пуужин, нисгэгчгүй төхөөрөмжийн халдлагад өртсөн АНУ-ын цэргийн баазуудыг засварлах зардлыг уг тооцоонд бүрэн тусгасан эсэх нь тодорхойгүй байна.
347
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин, АНУ-тай хийх гурван талт энхийн хэлэлцээг ирэх сард сэргээх зарчмын тохиролцоонд хүрсэн талаар Кремлийн албаны хүмүүс аравдугаар сарын 21-нд мэдээллээ.
243
Энэ удаагийн сонгуулийн үр дүн Бүгд найрамдах нам Конгресс дахь олонхоо хадгалах уу, эсвэл Ардчилсан нам хяналтаа тогтоох уу гэдгийг шийдэх юм.
200
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа гадаад иргэдийн 300 аруй мянган визийг цуцалсан талаар тус улсын Төрийн департамент аравдугаар сарын 20-нд мэдээлжээ.
117
АНУ-ын Орегон мужийн Бенд хотын “Silver Rail” бага сургуульд аравдугаар сарын 15-нд зэвсэгт халдлага гарч, гурван хүүхэд, нэг багш амиа алдсан талаар “Reuters” агентлаг мэдээллээ.
913
Иран болон түүний холбоотнууд АНУ, Израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Персийн булангийн орнуудын стратегийн чухал дэд бүтцэд дор хаяж 135 удаа нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон пуужингийн цохилт өгчээ.
211
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив.
252
АНУ-ын цэргүүд Ирак дахь үлдсэн сүүлчийн баазуудаасаа есдүгээр сарын 30 гэхэд бүрэн гарч, тус улсад үргэлжилсэн 20 гаруй жилийн цэргийн оролцоо дуусгавар болох гэж байна. АНУ, Иракийн хооронд 2024 онд байгуулсан тохиролцооны дагуу энэхүү цэргийн шилжилтийг хэрэгжүүлж байгаа юм.
227
Айлчлалын үеэр Ши Жиньпин, Дональд Трамп нар хоёр орны харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжилтэй холбоотой гол асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
298
НҮБ-ын Ираны асуудлаарх хараат бус баримт тогтоох комисс АНУ-ын Иранд хийсэн хоёр цохилтыг шалгаад, дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
190
АНУ-ын холбооны шүүх 2026 оны 9 дүгээр сарын 14-нд F, J, I ангиллын виз эзэмшигчдийн АНУ-д оршин суух хугацаатай холбоотой шинэ журмын хэрэгжилтийг зогсоох шийдвэр гаргав.
309
Энэхүү хууль батлагдвал Трампын засаг захиргаанд ОХУ болон Оросын эрчим хүчний худалдан авагч орнуудтай холбоотой худалдаа, санхүүгийн арга хэмжээг нэмэгдүүлэх шинэ эрх зүйн хэрэгслүүд бий болох юм.
320
Тэрбээр есдүгээр сарын 9-нд Техас мужийн Даллас хотод болсон Бүгд найрамдах намын завсрын сонгуулийн чуулганы үеэр уг төлбөрийг “Trump dividend” буюу “Трампын ногдол ашиг” хэмээн нэрлэсэн байна.
256
Мөн саналд хүн амын тооллогын асуулгаас арьс өнгө, угсаатны талаарх асуултуудыг хасах өөрчлөлт багтжээ.
190
Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, зарим тохиолдолд удаан хугацаагаар саатуулах, АНУ-д нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол нэмэгдэж буй талаар мэдээлэл гарч байна. Иймд АНУ-д зорчих Монгол Улсын иргэд аяллын өмнө өөрийн виз, цагаачлалын статус болон зорчих зорилготой холбоотой баримт бичгээ сайтар нягталж, шаардлагатай мэдээллийг биедээ авч явахыг зөвлөж байна. АНУ-ын Төрийн департаментын албан ёсны мэдээлэлд дурдсанаар, хүчинтэй виз нь гадаадын иргэнд АНУ-ын хилийн боомт хүртэл зорчиж, нэвтрэх хүсэлт гаргах эрх олгодог бөгөөд АНУ-д нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг тухайн хилийн боомтод U.S. Customs and Border Protection (CBP)-ийн албан хаагч гаргадаг юм. Иймд хүчинтэй паспорт, виз болон бусад шаардлагатай баримт бичигтэй байсан ч зорчигчийг нэмэлт буюу “secondary inspection” шалгалтад хамруулах, нэвтрэх нөхцөл, зорилгыг нь тодруулах тохиолдол гарч болзошгүй юм. Аяллын өмнө дараах зүйлсийг нягтлахыг зөвлөж байна: • Паспорт болон АНУ-ын визийн хүчинтэй хугацаа, визийн ангилал зорчих зорилготой нийцэж байгаа эсэх; • АНУ-д өмнө нь оршин суусан бол өөрийн I-94 бүртгэл болон зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлээгүй эсэх; • Оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогч бол I-20, DS-2019 болон бусад холбогдох баримт бичиг хүчинтэй эсэх; • АНУ-д зорчих зорилго, байрлах газар, буцах нислэг болон шаардлагатай тохиолдолд сургууль, ажил, урилга зэрэгтэй холбоотой мэдээллийг тодорхой, үнэн зөв өгөх; • Өмнө нь АНУ-д визийн нөхцөл зөрчсөн, зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтрүүлэн оршин суусан, цагаачлалын статус өөрчлөгдсөн, баривчлагдсан болон эрүүгийн хэрэгт холбогдож байсан бол аяллын өмнө өөрийн нөхцөл байдлыг сайтар нягтлах. Нэмэлт шалгалтын талаар U.S. Customs and Border Protection (CBP) мэдээлснээр, АНУ-д нэвтрэхээр ирсэн зорчигчийг баримт бичиг, цагаачлалын асуудлыг тодруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, санамсаргүй сонголт болон бусад шалтгаанаар “secondary inspection”-д шилжүүлдэг байна. Мөн АНУ-ын хилээр нэвтрэх үед CBP тодорхой нөхцөлд гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжид шалгалт хийх эрхтэй байдаг. Гадаадын иргэнийг АНУ-д нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ CBP тухайн нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үздэг болохыг анхаарна уу. АНУ-д хууль ёсоор оршин суугаа иргэд дотоодын нислэгээр зорчихдоо мөн анхааралтай байна уу. Сүүлийн үед АНУ-ын дотоодын нисэх буудлуудад ч цагаачлалын асуудлаар зарим гадаадын иргэнийг саатуулсан тохиолдлууд нэмэгдэж байна. Иймд АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд өөрийн цагаачлалын статус, I-94 болон холбогдох баримт бичгийн хүчинтэй байдлыг нягталж, ялангуяа статусын хугацаа дууссан, сунгах болон статус өөрчлөх хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа, эсхүл өмнө нь цагаачлалын болон эрүүгийн асуудал үүсэж байсан тохиолдолд аяллын өмнө шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй. Эх сурвалж: U.S. Department of State – Visa Information Resources U.S. Customs and Border Protection (CBP) – International Travel and Admissions Жич: АНУ-д нэвтрүүлэх эсэх шийдвэрийг АНУ-ын эрх бүхий байгууллага тухайн зорчигчийн нөхцөл байдалд үндэслэн гаргадаг. Энэхүү мэдээлэл нь иргэдэд аяллын өмнөх бэлтгэлээ хангах, холбогдох баримт бичгээ нягтлахад зориулсан ерөнхий зөвлөмж болно.
Цааш үзэх