Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Катар, Саудын Араб болон Ойрх Дорнодын бусад улс Ирантай үүсээд буй зөрчилдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг хүсэж байгааг мэдэгджээ. Гэсэн хэдий ч шаардлагатай тохиолдолд АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа сэргээхэд бэлэн байгааг онцолсон байна.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 9-нд Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа Катар, Саудын Араб хоёр энхийн шийдлийг илүүд үзэж байгааг дурджээ.

Трамп Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Танитай Цагаан ордонд уулзсаны дараа ийнхүү мэдэгдсэн байна. Катарын Ерөнхий сайд уулзалтыг эерэг болсон хэмээн тодорхойлж, бүс нутагт энх тайван тогтоох хэлэлцээрт хүрэх талаар ярилцсанаа мэдэгджээ.

Түүнчлэн Трамп АНУ одоогоор Ираны эсрэг шинэ цохилт өгөх гэж яарахгүй байгаа ч Ормузын хоолойд тогтоосон тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн аж. Тэрбээр АНЭУ, Бахрейн, Кувейт зэрэг бүс нутгийн бусад улс ч цэргийн ажиллагааг дахин эхлүүлэхгүй байхыг хүсэж байгааг дурджээ.

Харин Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч АНУ-ыг бодит бус хэлэлцээний талаар хуурамч мэдээлэл түгээхээ зогсоохыг шаардсан байна. Иран улс дайныг зогсоохын тулд АНУ-ын бүслэлт болон хориг арга хэмжээг цуцлах зэрэг нөхцөл тавьж байгаа бол Вашингтон эдгээр шаардлагыг хүлээн аваагүй хэвээр байгаа.

Ийнхүү бүс нутгийн орнууд дипломат шийдэл эрэлхийлж байгаа ч АНУ, Ираны хооронд ойрын хугацаанд иж бүрэн тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ,