Гэрэл зургийг: abs-cbn.com
Япон улс Филиппиний Тэнгисийн цэргийн хүчинд эргийн хяналтын радар, Агаарын цэргийн хүчинд нисгэгчгүй нисэх төхөөрөмж нийлүүлэхээр болжээ. Тусламжийн нийт хэмжээ 4.3 тэрбум иен буюу ойролцоогоор 27 сая ам.доллар юм.
Энэ талаар хоёр улсын албаны хүмүүс арваннэгдүгээр сарын 9-нд Манила хотод хэлэлцээр байгуулжээ. Японы Филиппинд суугаа Элчин сайд Кацүро Китагата болон Филиппиний Гадаад хэргийн сайд Мария Тереза Лазаро нар гэрээнд гарын үсэг зурсан байна.
Энэхүү тусламж нь Японы 2023 онд эхлүүлсэн “Албан ёсны аюулгүй байдлын тусламж” (OSA) хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалахын зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмж шилжүүлэх анхны тохиолдол болж байгаагаараа онцлог юм.
Радар болон нисгэгчгүй төхөөрөмжүүд нь Филиппиний усан хил, стратегийн ач холбогдол бүхий далайн тээврийн замуудын хяналт, тандалтын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Үүнд Өмнөд Хятадын тэнгис болон Лусоны хоолой орчмын бүс нутаг багтаж байна.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимжиж буй энэ үед уг хэлэлцээр байгуулагдсан бөгөөд Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ, Филиппиний газар нутгийн маргаан хурцадмал хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Associated Press

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3594