Йемений хусит босогчид Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын санхүүгийн төв дүүрэгт байрлах “Aramco Tower” барилгад агаарын цохилт өгчээ.
Халдлагын улмаас барилга багагүй хэмжээний хохирол амссан ч хүний амь нас эрсдээгүй, хүн бэртэж гэмтээгүй гэж Саудын Арабын Эрчим хүчний яам мэдээлсэн байна. Харин BBC Verify-ийн баталгаажуулсан дүрс бичлэгт барилгын нэг давхар хүчтэй эвдэрч, хэд хэдэн давхрын цонх хагарсан байна.
Хуситууд Эр-Риядын нисэх онгоцны буудал болон “Aramco” компанийн газрын тосны агуулахуудад мөн цохилт өгсөн гэж мэдэгдсэн бол Саудын Арабын тал агаарын довтолгооноос хамгаалах систем хэд хэдэн пуужинг устгасан гэж мэдээлжээ.
Ираны дэмжлэгтэй хуситууд Саудын Арабын эсрэг халдлагаа эрчимжүүлж, газрын тосны байгууламж, нисэх онгоцны буудлууд болон Улаан тэнгис дэх усан тээврийн хэрэгслүүдийг бай болгож буй.
Йеменд 10 гаруй жил үргэлжилж буй мөргөлдөөн Ираны дайн эхэлснээс хойш дахин хурцадсан бөгөөд НҮБ-ын мэдээллээр, байлдааны ажиллагаа сэргэснээс хойш 1,600 гаруй хүн амь үрэгдэж, 300 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвээд байна.
Саудын Араб нь Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг дэмжиж, хуситуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж ирсэн юм.
Эх сурвалж: Reuters

#Хусит, #Саудын арабын санхүүгийн төв,

Дархан:
Улаанбаатар:
USD | 3593