Жорж Оруэллийн алдарт “Амьтны ферм” зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт метадрам жүжиг үзэгчдийн хүртээл болж байна.
Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Т.Цэнд-Аюуш, зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий продюсероор М.Ганди, Г.Сэр-Од нар ажиллажээ.
“Амьтны ферм” жүжигт эрх мэдэлд хүрэх хүсэл хүний ухамсар, үнэт зүйлсийг хэрхэн өөрчилдөг, эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан нийгэм хэрхэн дарангуйлалд шилжиж болохыг ёгтлон харуулдаг.
Зохиолын үйл явдалд фермийн амьтад хуучин дэглэмийг түлхэн унагаж, эрх тэгш шинэ нийгэм байгуулахаар тэмцдэг ч цаг хугацааны явцад өөрсдийн тунхагласан зарчмаасаа ухарч, эрх мэдлийн төлөөх тэмцэлд автдаг.
Жүжиг нь эрх чөлөө, шударга ёс, эрх мэдэл, хүний ухамсрын тухай эргэцүүлэлд үзэгчдийг хөтлөх аж.
Тус жүжиг Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19:00 цагаас тоглогдож байна.

#жүжиг, #Амьтны ферм,

Дархан:
Улаанбаатар:
USD | 3593