Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, харьяа 26 байгууллагын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр боллоо.

Хурлаар харьяа байгууллагуудын үйл ажиллагааны тайлагнал, дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэрэгжилт болон 2027 оны ажлын төлөвлөлтийн талаар хэлэлцэв.

Энэ үеэр Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас байгууллагуудын цахим тайлагнал, аудитын зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг танилцууллаа. Мөн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Монголын уран зургийн галерейн удирдлагууд хэрэгжүүлж буй онцлох ажил, тулгамдаж буй асуудлаа мэдээлэв.

Түүнчлэн 2026 оны үйл ажиллагааны тайланг үр дүнд суурилан гаргах, 2027 оны төлөвлөлтийг оновчтой боловсруулах, иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, гадаад хамтын ажиллагаа, албан томилолт болон төсөв, санхүүгийн тайлагналыг сайжруулах асуудлыг хөндлөө.

Хурлын үеэр сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын Үндэсний номын сан байгуулагдсаны 105 жил, Богд хааны ордон музейн 100 жил, Д.Нацагдоржийн нэрэмжит Драмын эрдмийн театрын 95 жилийн ойг тохиолдуулан байгууллагуудын удирдлага, хамт олонд баяр хүргэв.

Төгсгөлд нь сайд Ж.Алдаржавхлан 2026 он дуусаж, жилийн эцсийн тайлан, төлөвлөлтийн ажил эхэлж буйтай холбогдуулан харьяа байгууллагуудын удирдлагуудад 9 чиглэлээр үүрэг өглөө. Тухайлбал:

- 2026 оны үйл ажиллагааны тайлагналд онцлох 5 ажлыг тусгах;

- Санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж, 2026 оны төсвийн жилийн  санхүүгийн тайланд анхаарах;

- 5х5 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлэх.

#ССАЖЗЯ, #сайд Ж.Алдаржавхлан,