Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор яам, агентлагуудын мэдээллийн системүүдтэй уядуулан “Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна.

“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийн хүрээнд Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг хөгжүүлж, олны нийтэд танилцууллаа. Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн систем нь зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системд суурилсан Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, нөлөөллийг хянаж бодит хугацаанд илрүүлж урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч хохирол багатай даван туулахад төр, хувийн хэвшил, иргэдэд дэмжлэг үзүүлэхэд зориулагдсан систем юм.

Тус системийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн системүүдтэй уялдуулсан гэдгээрээ онцлог. Мөн бодит цагийн мэдээлэлд үндэслэн зудын аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх тус бүрийг аймаг, сумын түвшинд орон зайн дүн шинжилгээний хийсэн үр дүнг ашиглан зудын гамшгийн эрсдэлийг тооцоолон гаргадаг юм.

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн систем нь аюулд ямар мал, малчдын бүлэг, аль бүс нутаг хамгийн их өртөлт болон эмзэг байдлын үзүүлэлтүүдийг уялдуулан тодорхойлох, Засаг захиргааны тодорхой нэгж (улс, бүс, аймаг, сум)-ийг сонгон тухайн нутаг дэвсгэрийн аюулын нөлөөлөл, эрсдэлийн нэгдсэн үнэлгээг хийх, зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт хариу арга хэмжээ авах, нөөцийг оновчтой хуваарилах, шийдвэр гаргахад бодит суурь мэдээллийг боловсруулах,  бусад төрөл бүрийн сэдэвчилсэн дүн шинжилгээ хийх, ашиглах бүрэн боломжтой юм.

#зуд, #обег, #Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем,