Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.23/ Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар, О.Амгаланбаатар, Д.Ганбат, П.Ганзориг, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир, Д.Энхтүвшин, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн нараас Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлаар 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд факторингийг санхүүгийн үйлчилгээний нэг төрөл хэмээн үзнэ гэсэн ганцхан заалт байдгийг А.Ганбаатар гишүүн тодотгоод, өнөөдрийг хүртэл энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ чөлөөтэй хөгжих, зах зээлд үүргээ гүйцэтгэх боломж бүрдэхгүй байгааг онцлов. Иймд жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх, худалдааны эргэлтийн шуурхай, үл тасалдах байдлыг хангах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийг зээлээр бус факторингийн үйлчилгээгээр урьдчлан санхүүжүүлэх, нийлүүлэлтийн санхүүжилтийн зах зээлийг бэхжүүлэх үйл ажиллагааг төрөөс дэмжих зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Мөн тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар зээлийн хүүг зээлийн бусад хэлбэрээр бууруулахад өндөр ач холбогдолтой гэдгийг тодотгов.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр зээл, зээлийн хүүгийн асуудал хамгийн том дарамт болж байна. Тэд зайлшгүй шаардлагын улмаас өндөр хүүтэй зээл авснаар орлогоосоо давсан зарлагатай бизнес хийж байгаа энэ үед цагаа олсон чухал хуулийн төсөл өргөн мэдүүлж байна гэв.

Факторингийн үйл ажиллагаа нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг уламжлалт банк санхүүгийн зээлийн бүтээгдэхүүнээс ялгаатайгаар бодит худалдааны гүйлгээ, нэхэмжлэлд суурилан санхүүжилт олгодгоороо онцлог аж.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд дараах нийгмийн харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, факторингийн үйлчилгээнээс үүсэх оролцогч талуудын харилцааг эрх зүйн хүрээнд тодорхойлж, авлагыг баталгаажуулах, авлага шилжүүлсэн тухай мэдэгдэх, авлагын мэдээллийн бүртгэл, төлбөр барагдуулах журмыг олон улсын жишигт тулгуурлан тодорхойлсон байна.
Мөн факторингийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний оноосон нэр, цахим платформоор үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, үйл ажиллагаа эрхлэгчдэд хориглох хэм хэмжээний зохицуулалтыг тусгажээ.
Түүнлэн хяналт зохицуулалт хэрэгжүүлэх эрх бүхий этгээд, маргаан шийдвэрлэх журмаар үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, нягтлан бодох бүртгэл, аудиттай холбогдох харилцаа болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх замаар худалдааны эргэлтийг сайжруулж, эдийн засаг тэр дундаа дотоодын нийт бүтээгдэхүүн, экспортын худалдааны санхүүжилт тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээлийн бүтээгдэхүүнээс хямд өртөгтэй санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээ авах, төлбөр төлөх хугацаа хүлээхгүйгээр мөнгөн урсгалаа зөв оновчтой удирдах, бизнесийн эргэлтийн хугацааны шуурхай үл тасалдах найдвартай байдал хангагдаж, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдэх аж хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,