Ногоон автобусны гэх хэргийн /А.Ганхуяг, Ч.Мөнхбаяр, К.Киэбаум, Л.Жонсоб, Ж.Эрдэнэбат нарт холбогдох / ЭХ-ийн 22.1-1, 17.3-2.2 / хэргийн шүүх хуралдаан боллоо.

Гэрэл зургийг MPA.mn

Шүүхээс А.Ганхуягийг 40 сая, Ким Кэа Баум 35 сая, Ли Жон Соб-т 30 сая, Ж.Эрдэнэбатад 20 сая төгрөгөөр торгох ял оноов. Харин цагдан хоригдсон хоногийг хасаж тооцсоноор А.Ганхуяг 39.8 сая, Ким Кэа Баум 34.7 сая, Ли Жон Соб 29.8 сая төгрөгийн торгууль төлөхөөр болжээ.

А.Ганхуяг хувийн болон компанийнхаа хөрөнгөөр нийт 88 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлсөн нь ял оногдуулахад харгалзсан нөхцөл болсон байна.

Мөн Ч.Мөнхбаярын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Торгуулийг Ким Кэа Баум, Ли Жон Соб нар 90 хоногийн дотор, Ж.Эрдэнэбат зургаан сарын хугацаанд төлөхөөр шийдвэрлэсэн бол А.Ганхуяг хорих ялаа эдэлж дууссанаас хойш зургаан сарын дотор төлөхөөр тогтоосон байна.

#live, #шүүх хурал, #Ногоон автобусны хэрэг,