Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Балтийн тэнгист дроны халдлагад өртөж гал гарсан Оросын ачааны хөлөг “Sparta II”-г Финландын усан хилээс гарган чирэх ажиллагаа эхэлсэн талаар Финландын эргийн хамгаалалтын алба мэдээлжээ.
Оросын хөлөг өнгөрсөн бямба гарагт дроны халдлагад өртсөний дараа гал гарч, улмаар Финландын усан хил рүү шилжин орсон байна. Финландын цэргийнхэн халдлагыг Украин үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа ч халдлагын шалтгаан тодорхойгүй хэвээр.
Хөлгийн 16 хүний бүрэлдэхүүнтэй багийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох Оросын хөлөгт шилжүүлсэн бөгөөд нэг хүн хөнгөн гэмтсэн байна. Гал унтраах ажиллагаанд Финланд, Эстони, Оросын аврах хөлгүүд хамтран оролцжээ.
“Sparta II” хөлөг Калининград руу чиглэн явж байсан бөгөөд Оросын Батлан хамгаалах яаманд логистикийн үйлчилгээ үзүүлдэг “Oboronlogistika” компанийн эзэмшилд байдаг, АНУ-ын хоригт хамрагдсан хөлөг юм. Хөлөгт цэргийн зориулалттай ачаа байсан эсэхийг албан ёсоор баталгаажуулаагүй аж.
Финланд, Эстонийн эрх баригчид Балтийн тэнгис болон Финландын буланд цаашид дроны халдлага гарч болзошгүйд санаа зовниж, бүс нутгийн аюулгүй байдлыг чангатгажээ.
Эх сурвалж: Reuters

Дархан:
USD | 3599