Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам зургаа дахь үеийн үүрэн холбооны технологи болох 6G-ийн судалгаа, хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор төв болон орон нутгийг хамтарсан туршилтын хөтөлбөрт найман бүс нутгийг хамруулахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Бээжин, Хэбэй, Шанхай, Жянсу, Жэжян, Аньхүй, Хубэй, Гуандун зэрэг мужийг сонгосон байна.
Хөтөлбөрийн хүрээнд шинэ үеийн холбооны төхөөрөмж, үндсэн эд анги, үйлдлийн систем болон хиймэл дагуулын интернэтийн технологийг хөгжүүлэхэд анхаарах аж. Мөн виртуал харилцаа холбоо, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, бие даан ажиллах хиймэл оюунт систем, нам өндрийн агаарын орон зайн эдийн засаг, далайн ухаалаг тээвэр зэрэг салбарт 6G технологийг нэвтрүүлэх боломжийг туршина.
Түүнчлэн нисгэгчтэй болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг газрын гадаргаас дээш 1000 метр хүртэлх нам өндрийн агаарын орон зайд ашиглах технологийн шийдлүүдийг судлах юм.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас туршилтад хамрагдах бүс нутгуудад мэргэжлийн зөвлөгөө, чиглэл өгч, хэрэгжилтэд тогтмол үнэлгээ хийхээр төлөвлөжээ.
Хятад улс дараагийн үеийн харилцаа холбооны технологийн салбарт тэргүүлэх байр сууриа бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус улс дэлхийн хамгийн том 5G дэд бүтцийг байгуулж, олон сая суурь станц ашиглалтад оруулсан бөгөөд дэлхийн нийт 5G холболтод эзлэх хувь нь өндөр хэвээр байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #6G технологи,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3598