2026-11-19 21.34.02.jpg

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.11.19)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталсны дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

2026-11-19 21.35.20.jpg

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Нэн хөнгөлөлттэй 50.0 сая еврогийн “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр” нь жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Хэлэлцээрийн хүрээнд нийт таван төсөл хэрэгжүүлэхээс гурав нь хэрэгжиж дууссан, харин “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл” 84 хувийн, ”Эрдэнэт хотын хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл” 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар зээлийн 71.5 хувь буюу 35.7 сая еврог ашиглаад байгаа юм.

Үргэлжиж буй хоёр төслийн гэрээний хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах, мөн хэлэлцээрийн 8 дугаар зүйлд “ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дотор санхүүжилтийг олгож дуусах”-аар заасан хугацааг гурван жилээр сунган найман жил болгох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар талууд тохиролцож, энэ оны тавдугаар сард гарын үсэг зурсан байна.

2026-11-19 21.34.15.jpg

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Д.Бум-Очир, Н.Батсүмбэрэл нар хөнгөлөлттэй зээлийн хэмжээ, хүү, үр ашиг болон хугацаа, удааширсан шалтгаан, мөн улсын хэмжээнд гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа нийт төсөл, хөтөлбөр,үр ашиггүй хэрэгжээгүй төсөл, хөтөлбөртэй холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэх талаар асуулт асууж, харицлт авсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Ц.Мөнхбат, С.Эрдэнэболд нар гадаадын зээл, тусламжийн хэрэгжилтийг хянах, үр ашгийг тооцох, орон нутагт хэрэгжүүлэх дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэх, ялангуяа сумд, говийн бүсийн аймгуудад хэрэгжүүлэх, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй нийт төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх тайланг Байнгын хорооны хуралдаанаар сонсох, хэлэлцэх талаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байна.

2026-11-19 21.34.19.jpg

Сангийн сайдын тавьсан илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, хангалтгүй ажилласан Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулсан тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд уламжилж, уг шийдвэрийг буцаах хуулийн үндэслэл байхгүй гэдгийг анхааруулав.

Хуулийн төслийг соёрхон батлах, эсэх тухай санал хураалтыг маргааш буюу 2026 оны 11 дүгээр сарын 20-ны Баасан гараг хуралдан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналаар санал хураалт явуулна

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үүний дараа явууллаа.

2026-11-19 21.34.22.jpg

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нар импортлогч, үйлдвэрлэгч компаниудын нөөцөд байгаа татвараа төлсөн тамхины үлдэгдэл, далд худалдааны эрсдэл, соён гэгээрүүлэх ажилд боловсролын байгууллагуудыг оролцуулах, татварын тооцоолол болон бодлого, хуулийн хэрэгжилтийн хянах талаар асуулт асууж, хариулт авсан байна. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

2026-11-19 21.40.46.jpg

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын их Хурлын гишүүн А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр, Ө.Шижир, О.Номинчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын их Хурлын гишүүн А.Ариунзаяа аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн тамхи, тамхин бүтээгдэхүүн, электрон тамхины үлдэгдлийг хэрхэх, мөн далд худалдаа үүсэх эрсдэлийг яаж зохицуулах, зарим компаниудаас хуулийн хэрэгжих хугацааг 18 сар хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлт ирүүлж буйг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан бол Улсын их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара тамхины хэрэглээг хязгаарлахгай холбоотой одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн заалтууд бүрэн хэрэгжээгүй байхад шинэ хоригууд нэмснээр хүүхдийг хамгаалах бодит механизм бий болох эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, далд худалдаа, хар зах үүсэх эрсдэлийг хэрхэн үнэлж байгаа талаар асуулаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр сургууль, цэцэрлэгийн эргэн тойронд 500 метрийн радиус дотор тамхи худалдаалахыг хориглосон заалт орон нутагт хэрэгжихэд хүндрэл үүсгэж, жижиг дэлгүүрүүдийг далд худалдаа руу түлхэж байгааг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир хууль батлагдсанаас сар гаруйн дараа холбогдох тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулж ирж байгаа нь тамхины салбарын ашиг сонирхлын бүлгүүдийн нөлөө орсон мэт ойлгогдохоор байгааг сануулж, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хууль батлагдахаас өмнө зарим төрлийн электрон тамхины импорт өмнөх оноос 176 дахин, нийт импорт 63 хувиар өссөн талаар мэдээлэв. Тэрбээр хуулийн хэрэгжилтийн талаарх тайлан, дүгнэлт гаргах хугацааг эргэж харах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

2026-11-19 21.34.37.jpg

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн хугацааг сунгах хэрэгжилтийг хойшлуулах ямар нэгэн зохицуулалт байхгүй гэдгийг хэлж, зөвхөн шилжилтийн үеийн нөхцөл байдал, нөөц бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг Засгийн газар судалж, шийдвэрлэнэ гэсэн юм. Мөн тогтоолын төсөлд тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүний цахим худалдаа, хүргэлт, онлайн сурталчилгаа, борлуулалтад тавих хяналтыг сайжруулж, олон нийтэд сурталчлах, үр дүнг нэг жилийн дараа тайлагнахыг даалгасан болон хууль маш хатуу зохицуулалттай батлагдсан, Засгийн газар хуулийн зохицуулалтыг өөрчлөх эрхгүй гэдгийг тодорхой тайлбарлав. Улсын Их Хурлын 2025 оны 117 дугаар тогтоолоор импортын хэмжээг өмнөх оны түвшнээс хэтрүүлэхгүй байх чиглэлийг Засгийн газарт өгсөн ч хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай байгаа гээд үндэсний ангиллын код, татварын зохицуулалтыг шинэчилж эхэлсэн тухай мэдээлэл өглөө.

2026-11-19 21.43.40.jpg

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар явуулах санал хураалтыг мөн маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулав.

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл олгох хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очирын санаачлан, өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

2026-11-19 21.34.40.jpg

Тэрбээр хууль санаачлагчийн илтгэлдээ, 2020 онд баталсан хуулийн 47 дугаар зүйл 47.7 дахь хэсэгт “орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй” гэсэн нь орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулсан, Хурлын төлөөлөгчдөд давуу байдлыг зохих үндэслэлгүйгээр бий болгосон гэж үзсэнээ дурдав. Мөн Үндсэн Хуулийн Цэц 2025 оны 3 дугаар дүгнэлтээрээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль дахь дээрхтэй ижил төстэй зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон талаар тайлбарлалаа. Тэрбээр хуулийн дээрх 47.7 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар зохион байгуулсан уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж өөрчлөн найруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

2026-11-19 21.34.44.jpg

Хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгтэй нийцэж буй эсэх болон ажлын тайлан танилцуулах гэдгийг хэрхэн ойлгох талаар асууж, хуулийн хийдлийг арилгах, цахим орчин дахь сонгуулийн зохицуулалтыг цаашид судлах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

2026-11-19 21.34.32.jpg

Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очирын илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, П.Наранбаяр, Г.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд ажлын тайлан болон сурталчилгааны ялгаа, тайлан танилцуулах ажлын санхүүжилт, өмнө сонгогдсон төлөөлөгчдөд давуу байдал олгохгүй байх зохицуулалтыг илүү тодорхой тусгах, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг илүү сайжруулах, сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, санал гээгдэхгүй байх асуудлуудыг цогцоор шийдвэрлэх боломжийн талаар хөндөж байлаа.

2026-11-19 21.34.55.jpg

Хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах үг хэллээ. Тэрбээр, энэ төслийн гол ач холбогдол нь Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд олгогдож байсан онцгой давуу байдлыг арилгаж, бүх нэр дэвшигчид ижил нөхцөл бүрдүүлж буйд оршиж байна гэлээ.

2026-11-19 21.35.00.jpg

Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг Байнгын хороо дэмжжээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хэлэлцэв. Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн гэдгийг тэрбээр танилцуулав.

2026-11-19 21.35.03.jpg

Улсын Их Хурлын даргын саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд уг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц танилцуулав.

Байнгын хорооны санал дүгнэлттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, А.Ариунзаяа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир санхүүгийн салбарт олон жил ажиллаж, мерит зарчмаар шатлан дэвшсэн төрийн албан хаагчийг чөлөөлж байгаа нь төрийн албанд мэргэжлийн хүмүүс ажиллах сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа хэлж, СЗХ болон тус хорооноос санхүүгийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг хэлэлцэх шаардлагатай гэв. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө 2016 онд 535 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 10.21 их наяд төгрөг болж, бараг 20 дахин өссөнийг тэрбээр танилцуулж, энэ өсөлт нь санхүүгийн зах зээл томорсныг биш, харин иргэд өндөр хүүтэй зээлийн дарамтад орсныг харуулж байна гэлээ.

2026-11-19 21.34.35.jpg

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа төрийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүд улс төрийн болон удирдлагын шахалтаас болж “өөрийн хүсэлтээр” ажлаас гарах нөхцөл үүсдэг асуудал нийтлэг байгааг хөндөж, төрийн байгууллагад ажлын байрны дарамт, хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцид нэгдэн орох шаардлагатай гэлээ.

2026-11-19 21.34.25.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн оруулж буй саналын талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт мөн тайлбар хийв. Тэрбээр хэлэхдээ, 2016 онд банк бус санхүүгийн байгууллагуудын нийт актив 500 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 10 их наяд төгрөгт хүрч, бараг 20 дахин өссөн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир хэллээ. Үүнтэй зэрэгцээд банк бусуудын орлого, зээлийн хүүгийн хэмжээ ийм хэмжээгээр нэмэгдсэн. Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн жилийн хүү дунджаар 45 хувь, аппликэйшний зээлийн хүү 60 хувь байхад арилжааны банкны зээлийн жилийн хүү 18 хувь байна. Ийм өндөр хүүгийн дарамтыг бууруулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Монгол Улсад уул уурхайн салбарын дараа хамгийн ашигтай бизнесийн нэг нь банк бус санхүүгийн салбар болжээ. Үйлдвэрлэл, худалдаа эрхлэхээс илүү зээл олгох бизнес ашигтай болсон нь энэ салбарын тэлэлтээс харагдаж байна.

2026-11-19 21.35.17.jpg

Өнөөдөр иргэдийн орлого амьжиргаандаа хүрэлцэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болоод өрхийн зарлага орлогоосоо давж, иргэд амьдралаа залгуулахын тулд өндөр хүүтэй зээл авахад хүрч байна. Жишээлбэл, 10.0 сая төгрөгийн зээл авсан иргэн арилжааны банканд жилийн 1.8 сая төгрөгийн хүү төлдөг бол банк бус санхүүгийн байгууллагад 6.0 сая төгрөгийн хүү төлж байна. Өөрөөр хэлбэл иргэд зөвхөн зээлийн хүүд асар их мөнгө зарцуулж байгаа нь бодит дарамт юм.

Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт актив 2021 онд 2.0 их наяд төгрөг байсан бол 2026 онд 10.0 их наяд төгрөгт хүрчээ. Зээлдэгчдийн тоо мөн хугацаанд 750 мянгаас 3.56 сая болж өссөн байна. Нийт зээлийн үлдэгдэл 2021 онд 1.6 их наяд төгрөг байсан бол 2026 онд 8.0 их наяд төгрөг болж тав дахин өссөн. Чанаргүй зээл 162 тэрбум төгрөгөөс 764 тэрбум төгрөг болж мөн ойролцоогоор тав дахин нэмэгдсэн байна. Энэ бол иргэд өндөр хүүгийн улмаас өр зээлээ төлөх чадваргүй болж, өрөөс өрийн хооронд амьдарч байгааг харуулж байгаа юм. Нэг талд банк бус санхүүгийн байгууллагуудын ашиг өсөж байгаа бол нөгөө талд зээлийн хүүгийн дарамтад иргэд улам гүн орж байгаа нь бодит нөхцөл байдал юм. Иймээс Монгол Улсын Их Хурал энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, зээлийн хүүг бууруулах бодлогын шийдвэр гаргах шаардлагатай байна. Энэ чиглэлд тодорхой хугацаатай үүрэг, даалгавар өгсөн боловч хангалттай үр дүн гараагүй.

viber_image_2026-11-19_17-08-21-647.jpg

Судлаачид болон эдийн засагчдын үзэж байгаагаар аппликэйшн зээлийн жилийн хүүг 60 хувиас 40 хувь болгож, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг 45 хувиас 30 хувь хүртэл бууруулах боломж байгаа юм. Энэ өөрчлөлтийг хийж чадвал иргэдийн өрийн дарамт тодорхой хэмжээгээр буурч, үнийн өсөлтийн нөлөө ч багасах боломжтой.

Түүнчлэн СЗХ болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх шаардлага байна. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль 2002 онд, Даатгалын тухай хууль 2005 онд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2004 онд батлагдсанаас хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй байна. Тиймээс энэ салбарт шинэчлэл хийж, өрсөлдөөн, хяналт, зохицуулалтыг сайжруулах шаардлага үүсээд байгаа.

Мөн төрийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх, томилох асуудалтай холбоотойгоор хууль эрх зүйн зарим цоорхой байна. Өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан хүнийг чөлөөлөхгүй байх, эсвэл нэг асуудлыг санал хураалтаар унасан ч дахин дахин оруулж ирэх зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай.

Эцэст нь, УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас иргэдийн эрх ашгийг хамгаалж, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах бодлогын шийдвэрүүдийг хамтдаа гаргаж ажиллах ёстой гэлээ.

СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын даргын саналаар явуулах санал хураалтыг маргааш буюу Баасан гарагийн 10:00 цагт явуулахаар хойшлуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,