Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Дани улсын парламент арваннэгдүгээр сарын 19-нд АНУ болон Гренландтай байгуулсан аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийг санал нэгтэй соёрхон баталжээ. Санал хураалтад оролцсон 109 гишүүн бүгд хэлэлцээрийг дэмжсэн байна.
Уг хэлэлцээр нь АНУ-ын Гренланд дахь цэргийн оролцоог өргөжүүлэх, Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

АНУ, Дани, Гренландын удирдагчид өнгөрсөн есдүгээр сард уг хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Гренландын парламент арваннэгдүгээр сарын эхээр мөн соёрхон баталжээ.
Хэлэлцээрийн хүрээнд АНУ Гренландад цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, одоо байгаа Питуффик цэргийн баазыг шинэчлэх, мөн Нарарсуак болон Местерсвигт батлан хамгаалахын зориулалттай бүс байгуулах боломжтой болж байна. Түүнчлэн АНУ-ын “Алтан бөмбөгөр” (Golden Dome) пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байгуулах асуудлыг тусгажээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3598