Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас гадаадын оюутан, сэтгүүлчдийн тус улсад оршин суух хугацааг хязгаарлахаар төлөвлөсөн визийн шинэ журмыг хууль бус гэж үзэн хүчингүй болгожээ.
Холбооны шүүхийн шүүгч Деннис Сэйлор уг шийдвэрийг гаргахдаа Трампын засаг захиргааны бодлогыг “дур зоргоороо, үндэслэлгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн бөгөөд ерөнхийдөө хууль тогтоомжид нийцээгүй” хэмээн дүгнэсэн байна.
Визийн шинэ журам энэ оны есдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байсан ч шүүгч Сэйлор эхлээд хэрэгжилтийг нь түр түдгэлзүүлж, улмаар хууль бус гэж үзэн хүчингүй болгосон байна. Харин Трампын засаг захиргаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, дээд шатны шүүхэд давж заалдажээ.
Уг шийдвэр нь их сургууль, багш, сэтгүүлчдийг төлөөлдөг үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдлээс АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны эсрэг гаргасан нэхэмжлэлийн хүрээнд гарсан.
Шүүгч Сэйлор шийдвэртээ визийн шинэ журам гадаадын оюутнуудын боловсрол эзэмших боломжид ноцтой хязгаарлалт үүсгэхээр байгааг онцолжээ. Тухайлбал, суралцах хугацааг тогтсон жилээр хязгаарласнаар докторын зэрэг хамгаалах зэрэг урт хугацааны сургалтын хөтөлбөрт хамрагдах, давхар диплом эзэмших, мэргэжлийн чиглэлээ өөрчлөх боломж нь хумигдана гэж үзсэн байна.
Трампын засаг захиргаанаас боловсруулсан журмын төсөлд гадаадын оюутнууд АНУ-д дээд тал нь дөрвөн жил оршин суух бөгөөд энэ хугацаа дууссаны дараа визийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргахаар тусгажээ. Харин өмнөх зохицуулалтаар оюутнууд суралцах хугацаандаа АНУ-д оршин суух эрхтэй байв.
Мөн гадаадын сэтгүүлчдийн оршин суух хугацааг таван жилээс 240 хоног буюу ойролцоогоор найман сар болгон бууруулахаар төлөвлөсөн бөгөөд хугацаа дууссаны дараа дахин 240 хоногоор сунгуулах боломжтой байхаар тусгажээ. Харин Хятадын сэтгүүлчдийн хувьд АНУ-д 90 хүртэл хоног байх бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин 90 хоногоор сунгуулах зохицуулалт санал болгосон байна.
Энэхүү визийн хязгаарлалт нь АНУ-ын их, дээд сургуулиудын гадаад оюутан элсүүлэх боломж, олон улсын боловсролын солилцоо, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулж байжээ.
Үүнээс гадна АНУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын тоо 15 хувиар буурсан нь тус улсын эдийн засагт санхүүгийн томоохон алдагдал учруулж болзошгүй байгааг өмнө нь мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Трамп, #АНУ-ын шүүх,