УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морин уралдаанд хүүхдээр морь унуулахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг албан ёсны мэтгэлцээнд оролцохыг урьсан боловч тэрээр товлосон мэтгэлцээнд ирсэнгүй.

Гэрэл зургийг MPA.mn
Тодруулбал, “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн нэрийн дор хаврын морин уралдаанд хүүхдээр морь унуулах зохицуулалт бүхий хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн мэдүүлээд байгаа юм.
Уг хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй ч ТББХ-оор дэмжигдэж, арваннэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлогдсон.
Х.Баасанжаргал гишүүн энэ асуудлыг зөвхөн нэг удаагийн морин уралдаан зохион байгуулах тухай асуудал биш гэдгийг онцлоод, "хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй зохицуулалтыг хуульчлах гэж байгаа нь байж болохгүй зүйл. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд халтай хуулийг өнөөдөр батлах юм бол маргааш гарах эрсдэлийг хэн хариуцах вэ?” гэлээ.

#live, #УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, #Хаврын морин уралдаан,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3596