НӨАТ-ын урамшууллын 2026 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд шинэчилсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 57 598 489 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 3
7 орон таарсан 7
6 орон таарсан 47
5 орон таарсан 550
4 орон таарсан 5207
3 орон таарсан 51889
баримт тохиролд таарч азтан боллоо.

Сугалааны тохирлын дугаар: 33401800

Шинэчилсэн журмын дагуу “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамааруулан үндсэн урамшууллын дүн дээр байршлын нэмэгдэл урамшууллыг нэмж олгох юм.

Мөн цахим төлбөрийн баримтын хэвлэлтийн өсөлтөөр Сүхбаатар дүүрэг 45 хувиар тэргүүлсэн бол Баянхонгор аймаг 25, Дархан-Уул, Төв аймаг тус бүр 24, Багануур болон Багахангай дүүрэг тус бүр 23 хувийн өсөлт үзүүлжээ. Түүнчлэн Баянгол дүүрэг, Дорноговь, Увс аймагт цахим төлбөрийн баримтын хэвлэлт тус бүр 21 хувиар өссөн байна.

Ийнхүү энэ удаагийн сугалаанд 57.5 сая гаруй баримт хамрагдаж, 57 мянга гаруй баримт тохиролд таарч азтан боллоо.

#НӨАТ, #сугалаа,