Улаанбаатар хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 16-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.0 хувиар, өмнөх долоо хоногоос 0.03 хувиар тус тус өссөн байна.

Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 09-нөөс 16-ны хооронд хонины махны үнэ 0.5 хувиар буурч, нэг килограмм нь 24,242 төгрөг болсон бол үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өсөж, 30,006 төгрөгт хүрчээ. Харин үхрийн цул махны үнэ 34,422 төгрөг буюу өөрчлөлтгүй байна.

Мөн төмсний үнэ 1.3 хувиар өсөж, нэг килограмм нь 2,340 төгрөг болсон бол нэгдүгээр зэргийн гурил 2,529 төгрөг, атрын талх 2,922 төгрөг, элсэн чихэр 5,015 төгрөг, цагаан будаа 4,925 төгрөгийн үнэтэй байна.

Шатахууны хувьд АИ-92 автобензин нэг литр нь 3,592 төгрөг, дизель түлш 5,700 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад өөрчлөлт гараагүй байна.

Түүнчлэн өндөг нэг ширхэг нь 627 төгрөг, “Миний Монгол” сүү нэг литр нь 5,358 төгрөгийн үнэтэй байв.

Ийнхүү арваннэгдүгээр сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна.

#үнийн өсөлт, #ҮСХ, #гол нэрийн бараа, #үнэ,