Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.11.19) хуралдаан 10.48 цагт Улсын Их Хурлын 15 гишүүн хүрэлцэн ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг даргалж, гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм.

photo_2026-11-19_13-27-40 (2).jpg

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосны эхнийх нь Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт соёрхон батлах/-ийг хэлэлцэв.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй 50 сая еврогийн нөхцөл зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн хүрээнд нийт 5 төсөл хэрэгжүүлэхээс 3 төсөл амжилттай хэрэгжиж бүрэн дууссан бөгөөд аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх төсөл 84 хувьтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын хатуу хог хаягдлыг боловсруулах, байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

photo_2026-11-19_13-27-40 (3).jpg

Өнөөдрийн байдлаар нэн хөнгөлөлттэй зээлийн 71.5 хувь буюу 35.7 сая еврог ашиглаад байгаа бөгөөд үлдсэн 14.3 сая еврогийн зээлийн ашиглалт хүлээгдэж байгаа аж. Зээлийн энэхүү ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслийн Бүгд Найрамдах Польш Улсын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг Польшийн талд хүргүүлэх хугацаа 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон тул хэрэгжиж буй хоёр төслийн хэрэгжилтийн нөхцөл байдлаас шалтгаалан гэрээ байгуулах хүчинтэй хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах шаардлага үүссэн байна. Мөн уг хэлэлцээрийн 8 дугаар зүйлд ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дотор санхүүжилтийг олгож дуусгахаар заасан хугацааг гурван жилээр сунган, найман жил болгох нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаан болон Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан хуралдаанаар тус тус хэлэлцээд дэмжжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар захирамжийн дагуу Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах хавсралтад хоёр тал гарын үсэг зурсан хэмээн Э.Бат-Амгалан сайд танилцуулсан.

Тус нэмэлт, өөрчлөлтийн хавсралт нь олон улсын гэрээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай олон улсын гэрээ болохыг тодотгосон.

photo_2026-11-19_13-27-39 (2).jpg

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Д.Бум-Очир, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, хариулт авав.

Гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй зарим төслийн гүйцэтгэл, хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагын талаар Б.Хосбаяр гишүүн хөндөж, төслүүд удааширдаг шалтгаан, зураг төсөл болон магадлалын чанар, өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн хэмжээг тодруулсан юм. Гадаад зээлтэй төслүүдийн хэрэгжилт удаашрахад санхүүжүүлэгч талын худалдан авах ажиллагаа, зөвшөөрлийн шат дамжлага, төслийн бэлтгэл ажил хангалтгүй хийгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг болохыг ажлын хэсгээс хариулсан. Ялангуяа газрын асуудал, зураг төсөв, ТЭЗҮ боловсруулалт нь хугацаа сунгах гол шалтгаан болсон гэв. Польшийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслийн хувьд үндсэн төлбөрөөс 3.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 900 орчим сая төгрөг буюу нийт 4.7 тэрбум төгрөгийг төлөөд байгаа аж. Зээлийн нөхцөл, санхүүжилтийн дүнд өөрчлөлт ороогүй боловч Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 5 мянган шоо метрээс 10 мянган шоо метр болгон нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тодорхой өөрчлөлтүүд хийгдэх аж.

photo_2026-11-19_13-27-41 (3).jpg

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй таван төслөөс гурав нь ашиглалтад орж, үр өгөөжөө өгч эхэлснийг Э.Бат-Амгалан сайд онцлов. Харин Увс, Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн төслүүдийг бүрэн дуусгахад хугацаа сунгах шаардлагатай байгаа бөгөөд хэрэгжиж дууссанаар орон нутгийн дэд бүтцийн чухал асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой гэдгийг тодотгов. Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, үр ашгийг сайжруулахгүй бол төсвийн дарамт өсөж, улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг Б.Хосбаяр гишүүн хэлж, төслийн бэлтгэл ажлыг чанартай хангаж, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцолсон юм. Гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтийн алдаа, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатайг Д.Бум-Очир гишүүн хэлж байв. Гадаад зээл, тусламжийн төслүүдийн үр ашиг, хариуцлагын асуудлыг хөндөж, хэрэгжилтийн нэгдсэн дүн шинжилгээ хийх шаардлагатайг Н.Батсүмбэрэл гишүүн хэлж, холбогдох тодруулгыг хийхэд ажлын хэсгээс “2026 оны байдлаар гадаад зээл, тусламжийн санхүүжилттэй 98 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилд үр ашиг багатай зардлуудыг бууруулснаар 327 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, төслийн нэгжүүдийг нэгтгэн зохион байгуулснаар жилд 11 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэж эхэлсэн” хэмээн хариулав. Түүнчлэн цаашид төслүүдийн хугацаа, өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэхгүй, гүйцэтгэлд суурилсан хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа мэдээлсэн.

photo_2026-11-19_13-27-41 (2).jpg

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Ц.Мөнхбат, С.Эрдэнэболд, Э.Бат-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Энэхүү төслийн үндсэн ажил 2022-2025 оны хооронд хэрэгжиж, таван аймагт бүтээн байгуулалт өрнөсөн болохыг гишүүд хэлээд, аймаг, сумын төвүүдийн инженерийн дэд бүтэц, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн нөхцөлийг сайжруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд цаашид анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг хэлж байв. Өнөөдрийн байдлаар 100 орчим сумын төвүүдийн инженерийн дэд бүтэц, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийг орчин үеийн шаардлагад нийцүүлээд байгаа бол цаашид үлдсэн 200 гаруй сумын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр ажиллахын санал болгож байлаа. С.Эрдэнэболд гишүүн, Монгол Улсын хэрэгжүүлж буй нийт гадаад зээл, хөнгөлөлттэй санхүүжилтийн хэмжээ, хэрэгжилтийн түвшин, валютын ханшийн эрсдэлийн талаарх нэгдсэн мэдээлэл, үнэлгээний тайланг Улсын Их Хуралд танилцуулах шаардлагатайг хэлж байсан.

photo_2026-11-19_13-27-42 (6).jpgphoto_2026-11-19_13-27-42 (5).jpg

Ийнхүү төслийг хэлэлцээд, санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 17 гишүүний 82.4 хувь нь дэмжлээ. Иймд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт соёрхон батлах/-ийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

photo_2026-11-19_13-27-42.jpg

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Ц.Мөнхбат, Д.Энхтүвшин, Л.Энхнасан, С.Эрдэнэболд нар ажиллахаар болов. Эл тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#live, #парламент, #улсын их хурал, #АБГББХ, #PARLIAMENT.MN, #их хурал,