Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Филармонийн захирал Сүхбатын Баттулгад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулжээ.

Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 17-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд болж, Элчин сайд М.Игавахара С.Баттулгын олон жилийн хөдөлмөр, хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн өргөмжлөлийг гардуулсан байна.

С.Баттулга нь Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баян Монгол” биг бэнд гэсэн гурван оркестрын нийт 180 гаруй уран бүтээлч, ажилтантай Монгол Улсын Филармонийг удирдан ажиллаж байна.

Тэрбээр Япон, Монголын соёлын харилцааг өргөжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Морин хуурын чуулга Токио хотын NHK-ийн их танхимд тоглолтоо толилуулж байжээ. Уг тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай болон Япон Улсын Эзэн хаан, Хатан нар хамтдаа үзэж сонирхсон юм.

Мөн Монголын филармони нь Япон Улсын Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэх, Японы Элчин сайдын яамтай хамтран “Япон дууны тэмцээн” зохион байгуулах зэрэг олон арга хэмжээнд тогтмол хамтран ажиллаж иржээ.

Энэхүү өргөмжлөл нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан С.Баттулгын хувь нэмрийг үнэлсэн шагнал юм.

#Монголын филармонийн захирал С.Баттулга,