Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтрэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй байгаатай холбогдуулан баавгайг үргээх болон амьдаар барих зориулалттай хэрэгслийг 15 хамгаалалтын захиргаанд хуваарилан олгож эхэлжээ.

Тодруулбал, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 15 хамгаалалтын захиргаанд хүрэн баавгайг амьдаар барьж, зөөвөрлөх зориулалттай 27 төхөөрөмж, мөн баавгай үргээгч 336 ширхэг цацлага олгох юм.

Эхний ээлжийн хэрэгслийг баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийн судалгаанд үндэслэн хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгч байгаа бөгөөд үлдсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэгч байгууллага гэрээнд заасан хугацаанд буюу 10-14 хоногийн дотор бүрэн нийлүүлэхээр төлөвлөжээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн үед мэргэжлийн байгууллагуудын шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн ба зэрлэг амьтны зөрчлийг бууруулах зорилготой юм.

#Баавгайн цацлага, #амьдаар барих төхөөрөмж,