Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Э.Батцэцэг болон “Баримт нэн тэргүүнд” сүлжээний редакцуудын төлөөллөөс бүрдсэн багийн “Цэвэр агаарын төлөөс” (The Cost of Clean Air) эрэн сурвалжлах бүтээлийн төсөл АНУ-ын Пулитцер төвийн тэтгэлэгт шалгарчээ.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсвийн хэмжээ, үр ашиг, нийгэмд үзүүлж буй үр дагаврыг дата анализ, судалгаа, баримтад тулгуурлан цуврал бүтээлээр хүргэх юм.

Төсөлд “Зууны мэдээ” сонин, GoGo.mn сайт, NTV телевиз, Itoim.mn, Newsroom.mn сайтын сэтгүүлчид хамтран ажиллаж байна. Тэд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд зарцуулсан төсөв, амьсгалын замын өвчлөл, угаартаж нас барсан тохиолдлын өсөлт болон тэдгээрийн шалтгааныг хөндөх аж.

Бүтээлүүдийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Пулитцер төвийн олон улсын платформоор дамжуулан түгээхээр төлөвлөжээ.

Мөн төслийн хүрээнд судалгааны үр дүнд үндэслэн агаарын бохирдлыг бууруулах бодлогын шийдэл, төсөв, тендерийн мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн нөлөөллийн ажил өрнүүлнэ. Чөлөөт сэтгүүлчдийн Pluma.media платформоор дамжуулан нэгтгэсэн дата, лабораторийн шинжилгээний дүн, судалгааг олон нийтэд нээлттэй байршуулж, энэ чиглэлээр сурвалжилга бэлтгэх сэтгүүлчдийг мэдээллээр хангах юм.

2006 онд байгуулагдсан АНУ-ын Пулитцер төв нь олон нийтийн анхаарлаас орхигдсон, гүнзгий судалгаа шаардсан асуудлаар ажилладаг сэтгүүлчдийг дэмждэг ашгийн бус байгууллага юм. Тус төв өнгөрсөн 20 жилийн хугацаанд 128 орны 3,000 гаруй сэтгүүлчийг дэмжиж, 11,000 гаруй бүтээл туурвихад нь тусалжээ.

#“Цэвэр агаарын төлөөс” төсөл,