Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэх явдлыг таслан зогсоох олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг.

Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс олон талт уулзалтыг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд зохион байгууллаа.

Энэ жил тус өдрийг “Заналхийллийн хэлбэр өөрчлөгдсөөр, ял шийтгэлгүй байдал үргэлжилсээр” уриан дор тэмдэглэж байна. 

Гэрэл зургийг MPA.mn

ЮНЕСКО-гийн тайланд дурдсанаар, 2024–2025 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад 189 сэтгүүлч амь насаа алдсан нь өмнөх үеэс 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 2006 оноос хойш сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн хэргийн 86 хувь нь өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй, эсвэл мөрдөн шалгах ажиллагаа нь орхигдсон байна.

Мөн 2024–2025 онд 14 эмэгтэй сэтгүүлч амь насаа алдсаны 13 нь мөргөлдөөнтэй бүс нутагт амиа алдсан бөгөөд сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн хэргийн гуравны хоёр нь зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой байжээ. Эдгээр хэргийн 40 хувь нь нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны халдлагаас үүдэлтэй гэж тайланд дурдсан байна.

Уулзалтаар сэтгүүлчдийн эсрэг заналхийлэл, дарамт, хүчирхийллийн хэлбэр өөрчлөгдөж байгаа ч эдгээр гэмт хэрэгт хариуцлага тооцохгүй үлдэх явдал үргэлжилж байгааг онцоллоо.

Түүнчлэн сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг шуурхай, хараат бусаар шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох чиглэлээр үндэсний эрх зүйн орчин, хамгаалалтын тогтолцоог хэрхэн сайжруулах талаар хэлэлцэв.

Тус уулзалтад Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллагынхан, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн ажилтнууд оролцлоо.

Сэтгүүлчдийн эсрэг халдлага, заналхийлэлд хариуцлага тооцохгүй үлдээх нь зөвхөн тэдний эрх, аюулгүй байдалд халдаад зогсохгүй хэвлэлийн эрх чөлөө, ил тод байдал, хариуцлагатай засаглалд сөргөөр нөлөөлдөг тул энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг оролцогчид онцоллоо.

#онцолсон, #live, #Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэх явдлыг таслан зогсоох олон улсын өдөр,