Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх өнөөдрийн /2026.11.21/ “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc. D), философийн ухааны доктор (Ph. D) профессор Н.Лүндэндоржийн хуульд тавих агуулгын шаардлагын талаарх хичээлээр үргэлжиллээ.
Хууль бүтээх нь нийтийн зөвшилцөлд үндэслэн нийгмийн тохироо хийх үйл явц хэмээгээд дэлгэрэнгүй тайлбар хийж, жишээ дурдсан. Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа эл зохицуулалт нь шударга ёсонд нийцэж буй эсэх, хууль ёсны зорилготой эсэх, зайлшгүй байдал буюу заавал хуульчлах шаардлагатай эсэх, тэнцвэрт байдлыг хангасан эсэхийг нягталснаар хууль тогтоогчид мэргэжил, арга зүйн бодит дэмжлэг үзүүлэх боломжтой хэмээсэн. Хүн төрөлхтний эрх зүйн сэтгэлгээ тогтмол хувьсаж, дэвшдэгчлэн Монгол Улсын эрх зүйн орчин, сэтгэлгээ, хандлага нь өөрийн онцлог, нөхцөлд тулгуурлан өөрчлөгдсөөр, хөгжлийн үе шат туулсаар байгааг хэлсэн.

Хууль нэрийн дор эрх мэдэлтнүүдийн дур зоргыг хязгаарлах шаардлагатай гэдгийг хүн төрөлхтөн ойлгосны үндсэн дээр шаардлага, стандарт тогтоох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Энэ үндсэн дээр агуулга, хэлбэр, үйл явцын стандартыг тогтоодог болжээ. Тиймээс өдгөө хуулийн төсөл боловсруулах үйл явцад ямар нэг хэлбэрийн оролцоотой мэргэжилтэн бүр агуулга, хэлбэр, үйл явцын стандартын талаар анхан шатны мэдлэгтэй байх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахуудад зөвлөв.
Ийн стандарт тогтоож өгөхийн шалтгаан нь хуулиар дамжуулан тухайн нийгмийн үндсэн гэрээ буюу Үндсэн хуулийг зөрчих, хууль зүйн үнэт зүйлсэд тулгуурлаагүй хууль батлах, хүний эрхийг үндэслэлгүй хязгаарлах, зохисгүй үйлдлийг зөвтгөх, төрийн эрх мэдлийг өргөжүүлэх, зохицуулалтын тэнцвэрт байдлыг алдагдуулах, нийтлэг бус эрх ашиг хамгаалах эрсдэл гарах магадлалтай учраас “Rule of law” буюу эрх зүйд захирагдах ёсны үүсэл, онолын талаар тайлбарласан. Аливаа хуулийн төсөл нь хэлбэр болон агуулгын стандартыг хангасан байх шаардлагатайг тайлбарласан. Хэлбэрийн стандартад нэр томьёо, найруулга, бүтцийн асуудал хамаарах бөгөөд маш сайн үзэл баримтлалтай хуулийн төслийг зөв бүтцээр илэрхийлээгүй тохиолдолд ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг сургалтад оролцогчдод дэлгэрэнгүй жишээтэйгээр тайлбарлаж өгсөн.

Үргэлжлүүлэн тэрбээр хуульд тавигдах агуулгын шаардлагуудын талаар өгүүллээ. Нэн тэргүүнд эрх зүйн тогтолцоо хамгаалж, дээдлэх ёстой үндсэн эрх, эрх чөлөө, ёс суртахуун, нийгмийн үнэ цэнд нийцэж буй эсэх нь чухал гэв. Удаад нь эрх зүйн нийтлэг зарчим (General Principles of Law)-ыг хангаж байх, Үндсэн хууль, суурь хэм хэмжээнд (Basic Norm) нийцсэн байх, нийтээр хүлээн зөвшөөрөхүйц буюу зүй ёсны шаардлагад нийцсэн байх, байгаль-нийгмийн жам ёсонд нийцсэн байх ёстойг нэгбүрчлэн тайлбарлаж, жишээ болон онол, үндэслэл, орчин цагийн чиг хандлагын талаар “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт”-ын оролцогчдод заасан. Энэ ташрамд профессор Н.Лүндэндорж сургалтад оролцогчдод Майкл Ж.Сандэлийн монгол хэлнээ хөрвүүлэгдсэн “Шударга ёс: зөв зүйл гэж юу вэ?” номыг ширээний номынхоо жагсаалтад оруулахыг санал болгосон.

Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Эрдэнэбат “Дизайн сэтгэлгээ ба хууль тогтоох үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр дизайн сэтгэлгээ буюу хүн төвтэй сэтгэлгээ нь орчин үеийн хууль тогтоох, эрх зүй бүтээх үйл ажиллагааны зайлшгүй шаардлагатай арга барил болсон талаар дурдсан. Хүн төрөлхтөн биеийн хүчээр бус оюун ухаан, сэтгэлгээний хүчээрээ хөгжил дэвшилд хүрсэн бөгөөд энэ чадвар нь төрөлхийн өгөгдлөөс гадна суралцаж хөгжүүлж болдог ур чадвар хэмээн тайлбарлав. Шинжлэх ухаанч сэтгэлгээ, системийн сэтгэлгээ, хөндлөн сэтгэлгээ зэрэг олон төрлийн сэтгэлгээний нэгэн адил дизайн сэтгэлгээ нь аливаа асуудлыг хүний хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурлан шийдвэрлэхэд чиглэдэг болохыг сургалтад оролцогчдод тайлбарлаж өгсөн.

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, бодлого, хууль гээд хүнд зориулагдсан бүхэн амжилт олох шалтгаан нь хүний хэрэгцээг хангаж буй эсэхээс шууд хамаардаг онцлогтойг сануулсан. Бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гэмээнэ амжилтад хүрч, өндөр ашиг орлого олдогтой адил хууль тогтоогчид иргэдийн хэрэгцээ шаардлагыг ойлгож, түүнд нь нийцсэн хэм хэмжээг тогтоож байж үр дүнд хүрнэ гэлээ. Хүмүүс өөрт хэрэгтэй, өөрийн эрх ашигт нийцсэн хэм хэмжээг сайн дурын үндсэн дээр мөрдөж, хамгаалж байдаг учир хүний хэрэгцээг нь хангаагүй хууль тогтоомж бодит амьдралд хэрэгжихгүй эрсдэлтэйг тэмдэглэж байв.
Мөн хуулийн төсөл боловсруулах явцад зөвхөн тухайн хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын өнцгөөс бус, тухайн хэм хэмжээний зохицуулалтад хамаарах иргэний байр сууриас асуудлыг харах, шийдлийг тодорхойлох шаардлагатайг онцолсон. Иргэн хүн хууль зүйн нэр томьёо, бүтэц, зохицуулалтын арга хэрэгсэл бус, тухайн хууль өөрт нь ямар үр өгөөж өгөх, ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг сонирхдог. Иймээс хууль тогтоогчид хуулийг иргэдийн ойлгох хэлээр тайлбарлаж, тэдний хэрэгцээ шаардлагаас эхлэн боловсруулах нь чухал хэмээн Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахуудад тайлбарлаж өгсөн.

Дизайн сэтгэлгээ нь хүний байр суурийг ойлгох, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдлийн хувилбар боловсруулах, туршиж үзэх, санал авч сайжруулах гэсэн үндсэн дарааллаар хэрэгждэг байна. Энэ арга барил нь асуудлыг бодит хэрэгцээнд тулгуурласан жижиг, бодитой алхмуудаар шийдэхийг зорьдог. Иймээс хууль тогтоох үйл ажиллагааг хүн төвтэй сэтгэлгээнд суурилан хэрэгжүүлвэл иргэдийн амьдралд бодит үр дүн өгдөг, хэрэгжих боломжтой, ойлгомжтой хууль тогтоомж боловсруулж, батлахад дөхөм байх болно хэмээн дүгнэсэн.

Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслөөс зохион байгуулж буй тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” гурван өдөр үргэлжилнэ.
Эхний өдрийн сургалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан “Хууль бүтээх ажиллагаа ба парламентын хуралдааны дэг” сэдвээр мэдээлэл өглөө.

Тэрбээр Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөхүүд, туслахууд, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцогчдын хамгийн чухал хэрэгсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон парламентын хяналт, шалгалттай холбоотой бусад хууль тогтоомжууд болохыг онцлов. Эдгээр нь хууль тогтоох болон хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндсэн гарын авлага, өдөр тутмын ажлын суурь эх сурвалж болохыг тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүний ажлын албанд ажиллаж буй мэргэжилтнүүд эрх зүйн дээрх эх сурвалжуудыг сайтар судалж, ажилдаа тогтмол ашиглах нь хууль тогтоогчид үзүүлэх мэргэжил, арга зүйн чухал дэмжлэг болохын сацуу хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зохих ач холбогдолтой болохыг онцлсон.

Парламентын хуралдааны дэг нь энгийн журам бус, парламентын бие даасан байдал, эрх мэдлийн хараат бус байдлыг илэрхийлдэг онцгой эрх зүйн акт болохыг профессор Л.Өлзийсайхан тайлбарласан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг нь Үндсэн хуулиар тогтоосон Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндсэн механизм бөгөөд хууль тогтоох үйл ажиллагааны хууль ёсны, легитим шинжийг хангадаг байна. Иймээс дэгийг мөрдөх нь зөвхөн сахилга бат төдийгүй парламентын ардчилал, гишүүдийн эрх, цөөнхийн оролцоог хамгаалах ач холбогдолтой гэлээ.
Парламентын хуралдааны дэг нь Английн парламентын түүхэн уламжлалаас үүсэлтэй бөгөөд парламентын эрх чөлөө, гишүүдийн халдашгүй байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зэрэг олон зуун жилийн хөгжлийн үр дүнг агуулсан байдгийг тайлбарлаж өглөө. Монгол Улсад парламентын хуралдааны дэгийн талаарх зохицуулалт нь Үндсэн хууль, олон улсын гэрээний дараа эрэмбэлэгдэх онцгой ач холбогдолтой гэж үздэг бөгөөд Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн суурь болдог. Үргэлжлүүлэн тэрбээр дэлхийн улс орнуудын парламентуудын зонхилох дэг, Монгол Улс парламентын дэгийн талаар жишиж, эдгээр зохицуулалтын үндэслэл, шийдлийн талаар, үүнтэй холбоотой мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцааг гишүүнд өгөхдөө ямар төрлийн эх сурвалжийг, хэрхэн ашиглах боломжтойг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн.

Төсгөлд нь тэрбээр Улсын Их Хурлын гишүүдийн туслах, зөвлөхүүд дэгийн зохицуулалтыг сайтар судалж, мэдлэг, мэдээлэлтэй байх нь гишүүний хууль тогтоох бүрэн эрхийг хангаж, хамгаалахын сацуу парламентын бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолсон.
Эхний өдрийн сургалт ийнхүү таван сэдвийн хүрээнд өрнөж, өндөрлөсөн бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн 80 орчим зөвлөх, туслах оролцож буй тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” 22, 23-ны өдрүүдэд үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,