Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сиэтл хотноо байрлах “Boeing” компанийн “Харилцагчийн туршлагын төв”-д зочилж, тус компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардстай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн паркийг өргөжүүлэх, бүс нутгийн нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, цаашид АНУ болон Европын чиглэлд холын зайн нислэгийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Энэ үеэр “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

“Boeing” компанийн дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс “МИАТ” ТӨХК-ийн хүлээн авах хоёр дахь “Boeing 737 MAX 8” агаарын хөлөг нь бүс нутгийн зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.

Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх асуудалд Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Тэрбээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын захиргаатай хийсэн уулзалтуудын хүрээнд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар тодорхой ахиц гарсныг дурдаж, Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан “Boeing” компанийн удирдлагуудад Засгийн газар болон Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Монгол Улс иргэний нисэхийн салбараа олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээний нэгдүгээр ангилалд 2027 онд багтаж хүрэх зорилт тавин ажиллаж байна. Улмаар 2028 онд үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгаа юм.

“Boeing” компани нь Монгол Улстай 1992 оноос хойш 30 гаруй жилийн турш тогтвортой хамтран ажиллаж ирсэн бөгөөд дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд Иргэний нисэхийн ерөнхий газар болон “МИАТ” ТӨХК-д мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Жефф Эдвардс илэрхийллээ.

Уулзалтын хүрээнд “Boeing” компанийн мэргэжилтнүүд дэлхийн агаарын тээврийн зах зээлийн төлөв байдал, “Boeing 737” болон “Boeing 787” цувралын агаарын хөлгүүдийн онцлог, үйлдвэрлэлд нэвтрүүлж буй шинэ технологи, зорчигчийн бүхээгийн зохион байгуулалтын талаар танилцуулж, “МИАТ” ТӨХК-ийн цаашдын хөгжлийн стратегийн талаар санал солилцов.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, агаарын тээврийн олон улсын сүлжээг өргөжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлуулахад чиглэсэн хамтын ажиллагааны нэг хэсэг боллоо.

#“Boeing” компани, #Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,