Гэрэл зургийг MPA.mn
Энэ оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад “Манай хүү агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Баянхонгор аймагт оршин суух иргэн А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгээ зодон, гарынх нь хурууг хугалсан болохыг тогтоосон байна.
Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь маргаан зөрчлийг даамжруулж, хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг анхаарууллаа.
Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн нүднээс далд, нууц хэлбэрээр үйлдэгддэг тул иргэд та бүхэн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, сэжигтэй нөхцөл байдлыг мэдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нэн даруй мэдээлэхийг уриалж байна.

#гэмт хэрэг, #Согтууруулах ундаа, #ЦЕГ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3599